Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

ЗОРИГТОЙ ИТГЭЛ
Абрам бол дунд хэрийн насны, амжилт бүтээлээр дүүрэн бас тогтвор суурьшилтай нэгэн байсан. Итгэл нь түүнээс гэрээ, овог аймгаа болон тохь тух бүхий амьдралын хэв маягаа орхихыг бас огт тодорхойгүй газар руу аялахыг шаардсан гээд төсөөлөөд үз! Абрамын үед, энэ нь үнэхээр урьд өмнө сонсогдооч үгүй зүйл байсан. Зөвхөн оргодол босуулууд, үгээгүй ядуу зүдүү эсвэл цөлөгдсөн хүмүүс л удам дамжин ирсэн газар нутгаа орхидог байсан.
Үүний адил эрс өөрчлөлтийг хийхээр биднээс шаардахгүй байх боломжтой ч, Бурхан заримдаа биднээс хүүхдүүдээ өсгөх үедээ дэлхийн бус харин бурханлаг алсын харааг хүлээн авах замаар өнөөгийн соёлоос огт өөр байхыг шаарддаг. Энэ нь магадгүй гэр бүлийнхэн эсвэл ойр дотны найзуудын маань зорилго болон үнэ цэнээс тэс өөр байхуйц үр дүнд хүргэх боломжтой. Бидний дуулгавартай байдал нь Христитгэлт хүрээнийхэнд хүртэл биднийг шүүмжлэгдэхэд эсвэл гадуурхагдагдахад хүргэж болох юм.
Бурхан таныг яг ямар хэсэгтээ Түүнд итгэж найдахад болон энэ дэлхийн хүүхдээ хүмүүжүүлэх арга замаас татгалзахыг хүсч байна вэ? Таньд Бурханыг алдаршуулсан тийм тэс өөр замаар явж эхлэх боломжийг олгохын тулд спортын, хичээл сургуулийн эсвэл амжилтын талаархи орхих шаардлагатай хандлагууд байна уу?
Хүүхдийн хүмүүжилдээ зүрх зоригтой байх тийм хэсгүүдийг илчлэн харуулж өгөхийг Бурханаас гуйн залбир.

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.
More
We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com