Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 194 дахь өдөр

ХҮМҮҮСТ ТАЛ ЗАСАХ

Есүс дэлхий дээр байх хугацаандаа зарим бялдуучлалыг хүлээн авч байсан хэдий ч бас тэдний үзэн ядалтын бай нь болж байсан юм. Галил нутагт өргүүлж магтуулсныхаа дараахан Тэрээр Өөрийн төрсөн Назар хотдоо илэрхий гологддог.

Хүмүүс хувирамтгай. Бид хичнээн хичээсэн ч бүх хүний таалалд нэгэн зэрэг нийцнэ гэж хэзээ ч байхгүй. Хүүхдүүдийнхээ хувьд ч адилхан. Олон эцэг эхчүүд хүүхдүүдээ уурлуулахаас айхдаа тэдэндээ тал засч, хэмжээ хязгаар, үр дагаврыг нь бодолгүй буулт хийдэг. Гэхдээ энэ нь өөрсдөд нь хүссэн хүндэтгэл, бишрэлийг тэр бүр авчирдаггүй. Харин ч илүү их уур уцаар, эрх ямбатай болгодог.

Бурхан биднээр хийлгэх гэж дуудсан зүйлдээ итгэмжтэй байхад анхаарлаа хандуулж байхыг л биднээс хүсдэг. Хүүхдүүддээ таалагдах хамгийн үр дүнтэй арга бол Бурханд таалагдах юм.

Бичээс

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com