Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

ПАУЛ ШИГ ХАЙРЛ
Эрт үеийн сүмүүд өнөөгийн сүмүүдийн адил алдаа дутагдалтай байсан. Тэднийг шийтгэж, гутаан доромжлох байдлаар өөрчлөхөөр хүчлэхийн оронд номлогчид болон сайн мэдээний үйлчлэлийнхэн Есүсийн хариу нэхээгүй хайрын жишээгээр ах, эгч дүүсээ урамшуулахыг эрэлхийлдэг байжээ. Тэд төвөгтэй нөхцөл байдлыг хайрын сургамж, итгэмжит жишээгээр эдгэрүүлэхэд тусалж байв.
Паул, эцэг хүн хүүгээ хэрхэн хайрладгийн адил чуулганыг хайрладаг байсан. 1 Коринт 4:14-д Паул, "Би та нарыг ичээхийн тулд бус, харин өөрийнхөө хайрт хүүхдүүдийн адил та нарт сануулахын тулд үүнийг бичлээ" гэсэн байдаг. Паул итгэгчдэд урам зориг өгч, хүнд нөхцөлд сайн мэдээний үйлчлэгчдийг илгээхийн тулд Христтэй төстэй байх жишээг үлгэрлэн үзүүлжээ.
Паул сүмийг хайрладаг байсан шиг та хүүхдүүдээ хайрлаж чадах уу?

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.
More
We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com