Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 168 дахь өдөр

НҮГЭЛТНҮҮДИЙН ТЭРГҮҮН

"Сүмд хийсэн ажлаараа" бахархвал зохих нэгэн бол дагалдагч Паул байсан. Гэсэн хэдий ч, тэр болон бид бүгд бодит байдлаа шалгах хэрэгтэйг тэрээр ухаарсан нэгэн байсан. Бид юу хийдэг ч бай хамаагүй, бидэнд Бурханы өршөөл болон нигүүлсэл шаардлагатай хэвээр байдаг. Бид хэзээ ч Бурхан шиг бусдад өгч чадахгүй бөгөөд бид өөрсдийн хичээл зүтгэлээрээ өөрсдийгөө болон хүүхдүүдээ хэзээ ч аварч чадахгүй.

Гэсэн хэдий ч, энэ үнэн Паулыг баярлахад хүргэсэн учир нь, түүний тунхагласан сайнмэдээ бол юуг өгсөнөөс үл хамааран Христэд итгэгч хүн бүрт өгөгдөхөөр зориулагдсан (1 Тимот 1:15). Үнэндээ, нүгэлтнүүдийн тэргүүн хэмээн өөрийгөө нэрлэсэн хүнийг Христ аварсан юм бол Түүний нигүүлсэл бидэнд хангалттай хэмээн тэрээр тайлбарласан. Паулын даруу байдал бол үнэхээр гайхалтай үлгэр жишээ мөн. Паул, "хамгийн олиггүй нэгэн байсан тэр нэгэн" гэж хэлээгүй харин "хамгийн олиггүй нэгэн болох би" хэмээн хэлсэнийг анхааралдаа ав.

Бид өөрсдийнхөө хийж гүйцэтгэсэн бүхнээр бардамнаж эхлэх үедээ, Паулыг санан улмаар Бурханы нигүүлсэлд найдацгаая. Нигүүлсэл бол үнэхээр хангалттай!

Бичээс

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com