Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 104 дахь өдөр

БУРХАНТАЙ ХАРИЛЦАН ЯРИХ

Элч нар үйлчлэлийн өдөр тутмын үүргийг Стефан болон бусдад даатган өгөх үед, тэд үүрэг хариуцлагийн хамгийн чухал хэсэг болох —Бурхантай ярих болон Түүнээс ирэх зүг чигийг хайхад өөрсдийгөө бүрэн зориулсан. Энэ сургаал бидэнд, тэд хэрхэн үүнийг хийснийг ойлгоход туслах болно.

Элч нарын Бурхантай ярих харилцан яриа нь хоёр талынх байсан. Тэд залбирлаараа дамжуулан Бурхантай ярин улмаар Үгээр нь дамжуулан Бурханыг сонсдог байсан. Анхнаасаа л, тэд Үгийг шууд сонссон аз завшаантай хүмүүс байсан боловч Христийн үхлийг нүдээр үзэх үедээ итгэгчид Бурханы ярихыг сонсохын тулд бичигдсэн Үг рүү нь эргэх боломжтой болсон. Яг л тэр ижил эх сурвалж нь бичигдсэн бас урамшуулах Библи хэлбэрээр бидний хувьд өнөөдөр ч боломжтой байгаа.

"Бид Үгийг тунгаан бодох үед, Эцэг бидэнтэй ярьж байдаг бөгөөд бид залбирах үед бид Эцэгт хандан ярьж байдаг" (Warren Wiersbe). Бурхантай "харилцан ярилцах" чадварыг хүүхдүүддээ заацгаая.

Бичээс

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com