Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 106 дахь өдөр

ӨНГӨРСНӨӨСӨӨ ЧӨЛӨӨЛӨГДӨХ

Шинэ эхлэлийн Бурханд бид үйлчилдэг, бөгөөд итгэгч хүний хувь дэнэ нь ямар их агуу найдвар гээч! Үүний эсрэгийг хэлэгч Сатаны худалд итгэхийг сорилт бидэнд ятгаж болох юм. "Яг ижил нүглийг би өөрөө үйлдсэн мөртлөө би хүүхдээ яаж хүмүүжүүлж чадах вэ?" Бид гэмшин улмаар Бурханаас уучлалт гуйх үед бид гэмээс чөлөөлөгддөг учраас Бурханд алдрыг өргөе. Дээрх сургаалд,үнэнийг оролцуулан Бурхан Өөрийнхөө арга замыг түүнд заах бас Өөрийнхөө замаар түүнийг замнуулахыг Давид хүсдэг.

Энэ үнэнийг тэд мэдэхгүй эсвэл үгээрээ илэрхийлэхгүй хэдий ч, хүүхдүүдэд маань Давидын адил хүсэл байдаг. Залуу байх үеийн тань гэмийг эргэн санаагүйнх нь төлөө өнөөдөр Бурханд таларх. Өөрийнхөө амьдралын дагуух Түүний арга замуудыг хүүхдүүддээ үзүүл. Хайр болон бусдыг ойлгох байдлаар үзүүлэх шийтгэлээр дамжуулан үүнийг хүүхдүүддээ зааж өг.

Энэ үнэний дагуу амьдрах замаар тэнгэрлэг Эцэгийнхээ талаар болон Түүний зүг чигийн дагуу амьдрахыг улам илүүгээр ойлгож мэдэхэд нь хүүхдүүддээ та туслах боломжтой!

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com