Хүүхдүүдээ Бурханы дизайны дагуу хүмүүжүүлэх өдөр бүрийн чимээгүй цагЗагвар

Parenting by Design Daily Devotional

280-с 108 дахь өдөр

ЦАГИЙН ЗОХИЦУУЛАЛТ

Бурхан биднийг Өөр дээр нь хараагаа тусгахыг хүсч байдаг. Дэлхий бидэнд олон сатааруулалтыг санал болгодог бөгөөд бид өөрсдийнхөө дуулгавартай байдлыг ертөнцийн зугаа цэнгэлээр орлуулдаг. Үүнийг хэдий чинээ ихээр хийх тусам бид бага зүйлд сэтгэл хангалуун байхыг сурч эхлэдэг. A Hunger for God гэдэг номондоо John Piper ийнхүү бичсэн байдаг, "Бурханы алдрыг илэрхийлэх хүсэл бидэнд байхгүй бол энэ нь ихээр уугаад үүндээ сэтгэл хангалуун байгаа гэсэн үг биш. Харин бид дэлхийн ширээнээс удаан хугацаагаар мэрсэн учраас ийм байдаг гэсэн үг. Бидний сүнс бага зүйлсээр хахсан бөгөөд тэнд агуу зүйлсэд зориулан гаргах зай байхгүй гэсэн үг."

Бид Бурханы хүслийн дагуу үйлдэхийг хүсч байна хэмээн бидний хэлэхийг хүүхдүүд маань сонсдог бас үүнийгээ хэрхэн үйлдэж буйг маань ч тэд бас харж байдаг. Өөрийнхөө хүслийн оронд Түүний хүслийг эрж хайхад байраа тавьж өгдөг бас үүнд сэтгэл хангалуун байдаг Христтэй харилцах тийм гүн харилцаатай байх үлгэр жишээг үзүүлэгч нэгэн бай.

Бурханы бүрэн дүүрэн зоогийн ширээнд хүрч оч бас хүүхдүүдээ хамт авч ир!

Бичээс

Энэ төлөвлөгөөний тухай

Parenting by Design Daily Devotional

Энэ чимээгүй цагийн судлалын зорилго нь эцэг эх бүрт хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр гардаг хүндрэлтэй асуудлуудын талаар Бурханы Үгэнд юу гэсэн байдгыг олж мэдэхэд оршино. Өдөр бүрт Бичээсийн хэсгүүд болон гэр бүлүүдийг Христ дотор өсөхөд чиглүүлэхүйц Бичээсийг хэрхэн амьдралд хэрэгжүүлэх арга замууд багтсан болно. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн дагуулахыг хүсдэг тэр замаар замнуулахыг эцэг эхчүүдэд заахыг голчилдог Fort Worth хэмээх үйлчлэл, Parenting by Design-с энэ чимээгүй цагийн матералыг эрхлэн гаргасан.

More

We would like to thank Parenting by Design for providing their daily devotional. For more information about Parenting by Design, please visit: www.parentingbydesign.com