Төлөвлөгөөний мэдээлэл

Бичээсийн үр нөлөөЗагвар

The Impact Of Scripture

15-с 5 дахь өдөр

Бичээс бол Бурханы бичигдсэн Үг.



Есүс Христ бол Бурханы амьд Үг мөн. Ямар гайхалтай нууц вэ. Бид зөвхөн Библийн номууд дахь хэвлэмэл үгс болон Иоханы эхний мөрнөөс дүрсэлсэн амьд, амьсгалсан Үг хоорондын хамаарлыг ойлгохыг хичээж болох юм. Есүс төрөхдөө л эсвэл бүр гайхамшигтайгаар хэвлийд бүрэлдэхдээ эхлээгүй юм. Есүс цаг хугацаа, орон зайг бүтээхээс өмнө Бурхантай хамт оршин байсан Бурхан юм. Ярианы үгсийн хүчирхэг байдлаар дамжуулан Бурхан орчлон ертөнц дэх бүх зүйлийг бодит биет оршихуй болгон бүрэлдүүлсэн, тэр дундаа Библээр дамжуулан бидний Түүнтэй холбогдож чадах хүчийг ч мөн соёрхсон юм.



Тэгээд хэмжээлшгүй их хүч чадлаар Бурхан нялх хүүхэд болон жинхэнэ бие махбодиор төрж, 100% тэнгэрлэг Нэгэн, 100% хүн болсон юм. Ямар ч хэлээр бичигдсэн үгс Түүнийг бүрэн дүүрнээр тодорхойлж чадахгүй, Есүс Христ бол Бурханы гурвалын бүрэн бүтэн байдлын төгс төгөлдөр жишээ мөн. Библитэй тийм ч ойр бус хүний хувьд Матай, Марк, Лук ба Иоханы номуудаас эхлэн Есүсийн амьдралын талаар уншиж бас суралцах нь хамгийн шилдэг хэсэг байх болно.



Та Библийг тогтмол уншдаг хэв маягаа үргэлжлүүлэхдээ Христийн үлгэр жишээ болон үгсийг судалж үзээрэй. Хэрэв бид Түүний дагалдагч байхыг хүсвэл Түүнийг ямархуу хүн болохыг мэдэх ёстой. Бурханы амьд Үг болох Есүс Христийн гайхамшгийг эргэцүүлэн бодоход цаг зарцуулаарай.



Бурхантай яриарай: Хайртай Есүс минь ээ, миний хязгаарлагдмал логик, ойлголт Таныг ямар гайхамшигт Нэгэн болохыг ойлгоход дэндүү өчүүхэн билээ. Өөрийнхөө бүтээсэн ертөнц рүү орохын тулд Диваажин дахь мөнхийн орноо орхих сонголт хийсэнд тань маш их баярлалаа. Таныг хэн болохыг судлах үед минь Бурханы алдрыг харахад надад туслаач. Яг Тан шиг амьдарч, хайрласнаар миний амьдралд байгаа хүмүүст ижил гэрлийг тусгахад минь туслаач. Таны Нэрээр би залбирлаа, амен.

Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

The Impact Of Scripture

Библийн талаар Библи юу гэж хэлдэг вэ? Эртний ном орчин үеийн хүмүүст юу гэж хэлдэг вэ? Энэхүү Life.Church Библийн Төлөвлөгөө нь бидний өдөр тутмын амьдралд Бичээс ямар үүрэг гүйцэтгэж болохыг мөн Бурханы Үг нь өнөөдөр ч...

More

Энэхүү төлөвлөгөөг Life.Church бүтээсэн бөгөөд Бурханы Үгийг хүлээсээр байгаа хүмүүст Үгийг хүргэх зорилготой Wycliffe Bible Translators (www.wycliffe.org) байгууллагатай хамтран бусад хэл рүү орчуулав.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна