Шинэ итгэгч
Есүс надад хайртай
"Христитгэлтэн болохын тулд би юунд итгэх хэрэгтэй вэ?" гэж хэн нэгэн хүн таниас асуувал та юу гэж хэлэх вэ? "Есүс надад хайртай даа, Библи надад хэлсэн дээ" гэдэг олны дуртай дууны энгийн үгсийг ашиглах замаар сэтгүүлчээс пастор болсон нэгэн хүн итгэдэг зүйл тань юу болох, яагаад гэдгийг ойлгоход танд туслах болно. Хамгийн их борлуулалттай номыг зохиогч Жон Эс. Дикерсон христитгэлийн гол чухал итгэлүүдүүд тодорхой бас итгэмжтэйгээр тайлбарлан мөн яагаад эдгээр итгэлүүд чухал болох талаар харуулдаг.
Даруу байдлын 5 залбирал
Танд Бурханы нигүүлсэл, тааламж болон ивээл илүү их хэрэгтэй байна уу? Тэгвэл та Бурханаас тусламж болон тааламжийг гуйн даруу байдлын талаарх энэ энгийн таван залбирлыг хийгээрэй. Тэр таны залбиралд хариулах болно; Тэр дарууд нигүүлсэл өгдөг! Эзэний оршихуйд өөрсдийгөө даруу болго. Тэгвэл Тэр та нарыг өргөмжлөх болно.
таны шилдэг хөрөнгө оруулалт!
Сайн хөрөнгө оруулалт хийсний дүнд бялхам дүүрэн, ерөөгдсөн өгөөжийг авдаг. Хэрэв та шинэхэн Христэд итгэгч бол, Бурханы Үгнээс тасралтгүй суралцахаас өөр илүү сайн хөрөнгө оруулалт итгэлийн амьдралд тань үгүй. Бурханы Үгийг идэвхтэй Уншиж, Ойлгож, Хэрэгжүүлэх эхлэл эндээс эхэлнэ. Давид Ж.Свандтын “Out of this World; A Christian’s Guide to Growth and Purpose” номоос авав.
Авралын баталгаа
Та бол Бурханаар аврагдсан бөгөөд тэнгэрулс руу очих болно гэдгээ МЭДЭЭСЭЙ гэж Бурхан хүсдэг! Бурхантай учирч, Түүний Үгийг бясалгаснаар таны авралын баталгаа өсөн нэмэгддэг. Дараах эшлэлүүдийг цээжиндээ нандигнаснаар амьдралынхаа бүхий л өдөр Бурхан дотор амар тайван найдвартай байна гэдэгтээ итгэж болно. Бичээсийг цээжилснээр амьдралд тань өөрчлөлт ирэх болтугай! Бичээс цээжлэх цогц аргыг MemLok.com хаягаас авна уу
Эцэг юу хэлж байна вэ
More numerous than the sands on the shore, are the Father’s thoughts of love towards you. Тан руу чиглсэн хайрын Эцгийн бодлууд эрэг дээрх элснээс ч илүү олон тооны. You are His beloved child, and He is pleased with you! Та бол Түүний хайртай хүүхэд, бас Тэрээр танд таатай байдаг юм. This devotional is an invitation for you to encounter the perfect, stunning nature of your heavenly Father. Энэ чимээгүй цаг бол таны тэнгэрлэг Эцгийнхээ гайхамшигтай хийгээд төгс чанартай учрах танд зориулсан урилга юм. In His love, there is no striving and no fear, for you are in the palm of His hand. Танд зориулсан Түүний гарын алган дээрх Түүний хайранд тэмцэл гэж үгүй, айдас гэж үгүй.
Таныг үхсэний дараах нэг минут
Си.Эс.Льюис хэлэхдээ: Тэнгэрулс руу хараагаа онилох үед дэлхийтэй та 'холбогдох' болно. Дэлхий рүү хараагаа онил танд аль нь ч олдохгүй байх болно." Өөрөөр хэлбэл, үхсэнийхээ дараа юу болоход итгэдэгээс шалтгаалан өнөөдөр юу хийх чинь үүрд бүхнийг өөрчлөх болно. Пастор Крейг Грошелын шинэ цуврал болох Үхсэний Дараах Нэг Минут-тай хамтатган энэхүү Life.Church-ийн Библи Уншлагын Төлөвлөгөөг өнөөдөр эхлүүлнэ үү.
Есүстэй шинээр харилцааг эхлүүлэх
Та Есүс Христ доторх шинэхэн итгэлийг олоод удаагүй байна уу? Христитгэлийн талаар улам ихийг мэдэхийг хүсч байгаа боловч—юуг—эсвэл хэрхэн асуухаа сайн мэдэхгүй байна уу? Тэгвэл эндээс эхлэ. David Dwight болон Nicole Unice нарын "Эндээс эхлэ" номноос эш татсан болно.
Бурхантай нөхөрлөх нөхөрлөлийг амсах нь
Та сүнсээр усгүй ангамал цөлийн улирлыг туулж байна уу? Хэрэв Бурханы оршихуйг дотно, жинхэнэ, чин сэтгэлээс мэдэх нь энэ цөлийн улирлын хамгийн том найдвар байвал яах вэ? Хэдийгээр зарим өдрүүдэд та хаашаа ч явахгүй нэг л газраа байгаа мэт санагдаж болох ч, та энэ цаг мөчийг дэмий үрээгүй гэдэг урам зоригийг энэхүү төлөвлөгөө танд өгөх болно. Яагаад гэвэл та хаагуур ч явсан, Тайтгаруулагч, Амь өгөгч, Найз болох Бурхан тантай хамт аялж байгаа шүү.
BibleProject | Есүс ба шинэ хүн төрөлхтөн
Есүсийн үхэл, амилал, Түүний илгээсэн Ариун Сүнсээр дамжуулан бүтээгдсэн шинэ гэрээний гэр бүлийн тухай Ром номоос унших 7 өдрийн Библи уншлагын хуваарь.