Шинэ итгэгч
гэрэл бурханы гайхамшигт гэрлээр хөтлүүлэн амьдралд тэмүүлэхүй
Энэ хүү Библи судлал таныг Есүсийн няцаашгүй гэрэлд хөтлөх болно. “Би бол ертөнцийн гэрэл мөн... харин амийн гэрэлтэй болно гэж йлдав.”(Иохан 8:12) Гэрэл мөн таныг Түүний Үг рүү хөтлөх болно. – “Миний“ Таны үг бол миний хөл дэх дэнлүү, Миний зам дахь гэрэл юм.” (Дуулал 119:105) харанхуй ертөнц дэх Христийн гэрэл болоход таныг хүчжүүлнэ. “Та нар бол дэлхийн гэрэл мөн. Уулан дээрх хот нуугдаж үл чадна”(Матай 5:14).
Есүсийг дагах гэдэг нь юу гэсэн утгатай вэ?
Хэзээ нэгэн цагт та Есүсийг жинхэнэ утгаар нь дагана гэдэг нь юу гэсэн үг болох талаар эргэцүүлж байсан бол та ганцаараа биш. Бид үүнийг илүү хэцүү болгох хандлагатай байдаг. Энэхүү богино төлөвлөгөөгөөр дамжуулан Есүс дагалдагч нараа хэрхэн дуудсан мөн Түүний зоримог зүрх сэтгэлийн талаар суралцах болно.
BibleProject | Паулын захидлын тухай түргэвчилсэн хичээл
Паул элчийн бичсэн дөрвөн богино захидал болох Галат, Ефес, Филиппой, Тесалоник номыг 10 өдөрт унших Библи уншлагын хуваарь.
Чуулганд явахаа болих нь
Христитгэлтнүүд яагаад чуулганд явдаг шалтгааны талаар та өмнө нь бодож л байсан байх. Өөр нэг явах газар төдий байхын тулд чуулган хэзээ ч оршин тогтноогүй байж болно. Чуулганд явсаар залхсан ч бай эсвэл яг хаана таарч тохирохоо та олж мэдэхийг хүсч байгаа бол Чуулган байх талаар Библи дээр юу гэж хэлсэн байдгыг харахад яг тохирсон цаг одоо ирээд байна. Life.Church-ийн энэ Библи уншлагын тѳлѳвлѳгѳѳний хамт Пастор Крейг Грошелийн Чуулганд явахаа болих нь гэсэн сургаалийг эхэлцгээе.
Эндээс эхэл | Есүстэй хийх анхны алхмууд
Хэрэв та Есүст саяхан итгэсэн, Библийг тийм ч сайн мэдэхгүй эсвэл ийм найздаа тусалж байгаа бол эндээс эхлээрэй. Дараагийн 15 өдрийн туршид эдгээр 5 минутын аудио хөтөч таныг Библийн үндсэн хоёр номоор алхам алхамаар аялуулах болно: Марк, Колоссай ном. Есүсийн түүхийг мөшгиж, Түүнийг дагах суурь үнэнүүдийг хувь хүний тусгал эсвэл бүлгийн хэлэлцүүлэгт зориулсан өдөр тутмын асуултуудын хамтаар олж мэдээрэй. Эхлээд өөрөө нэг удаа хийж үзээд, дараа нь найзаа уриад дахин хамт хийгээрэй!
Шийдвэр гаргаагүй байна уу?
Бурханд итгэх эсэхээ шийдэж амжаагүй хэвээр байна уу? Юунд итгэдэг болохоо сайн мэдэхгүй байна уу? Библийг судлах болон Өөрийнхөө жинхэнэ мөн чанарын талаар танд юуг илчлэн харуулахыг харахад зориулан дараагийн долоо хоногийг зарцуул. Энэ бол түүхийг өөрөө унших болон юунд итгэхээ шийдэх боломж мөн. Бурханы талаарх итгэл үнэмшил нь таны хувьд шийдээгүй байхад хэт чухал зүйл мөн.
Хүүхдэд Зориулсан Библи
Энэ бүхэн хэрхэн эхэлсэн бэ? Бид хаанаас ирсэн бэ? Яагаад дэлхий дээр ийм их зовлон зүдгүүр байдаг вэ? Ямар нэг найдвар байдаг уу? Үхлийн дараа амьдрал бий юу? Дэлхийн жинхэнэ түүхийг уншиж байхдаа хариултуудыг олох.
Баптисм гэж юу вэ? Бэлтгэх эсвэл шийдэхэд зориулсан 3 өдрийн төлөвлөгөө
Баптисм гэж юу вэ? Би баптисм хийлгэх ёстой юу? Энэ яагаад тийм чухал гэж? Христитгэлтэн байхын тулд би баптисм хийлгэх хэрэгтэй юу? Танд баптисмын талаар асуулт байгаа бол, та баптисм хийлгэхээс өмнө эсвэл дараа нь унших богино чимээгүй цагийн материалыг хайж байгаа бол Life.Church-ийн энэ Библийн тѳлѳвлѳгѳѳг өнөөдөр эхлүүлэхэд яг тохирно.
BibleProject | Урвуу Хаанчлал / 1-р хэсэг - Лук
Урвуу Хаанчлал 1-р Хэсэг бол Лук номыг ганцаарчлан, жижиг бүлгээр эсвэл гэр бүлээрээ 20 хоногт унших хуваарь юм. Уншигчид маань Есүстэй учирч, Лукийн уран зохиолын гайхалтай бүтэц, бодол санааны илэрхийллийг нь шимтэн уншихад тус болох видео, оновчтой хураангуй, эргэцүүлэх асуултыг энд багтаасан.