Шинэ итгэгч
Есүсийн Дахин Амилсан Баярын түүх
Амьдралын тань сүүлийн долоо хоног гэдгийг мэдэж байсан бол та үүнийг хэрхэн өнгөрөөх байсан бэ? Есүс Христ махан биеэр энэ дэлхий дээр байх сүүлийн долоо хоног нь дурсамжит мөчүүд, эш үзүүллэгийн биелэл, чин зүрхний залбирал, гүн хэлэлцүүлэг, чухал үйлс болон дэлхийг өөрчлөх үйл явдлуудаар дүүрэн байжээ. Дээгүүр өнгөрөх баярын өмнөх Даваа гарагт эхлэхээр энэхүү төлөвлөгөө нь зохиогдсон бөгөөд таныг өдөр бүр Сайнмэдээний дөрвөн номын бүлгүүдээр тэрхүү Ариун долоо хоногоор хөтлөн дагуулах болно.
Сонгогдсон: Өдөр бүр өөртөө Сайнмэдээг сануулдаг бай
Хэрэв та өглөө сэрээд, сайн мэдээг өдөр бүр өөртөө сануулдаг байх юм бол яах вэ? Энэ 7 өдрийн чимээгүй цагийн судлал нь танд зөвхөн үүнийг л хийхэд туслах болно. Сайн мэдээ биднийг авараад зогсдоггүй бидний амьдралын туршид мөн тусалж дэмждэг. Зохиогч, Евангелист Матт Браун, Райан Скоог нарын бичсэн 30 өдрийн чимээгүй цагийн материал дээр тулгуурлан энэхүү уншлагын төлөвлөгөөг боловсруулсан.
танд залбирал бий!
Хүчирхэг бөгөөд үр нөлөөтэй залбирлын амьдралыг босгох зарчмыг судалцгаая. Залбирал – Бурхантай харилцах хувьчилсан харилцаа – өөрийн амьдралд болон эргэн тойрондоо эерэг өөрчлөлтийг бий болгох түлхүүр. Давид Ж.Свандтын “Out of this World; A Christian’s Guide to Growth and Purpose” номоос авав.
Өөрчлөгдсөн: Өөрчлөгдсөн амьдралд хүрэх Дараагийн Алхмууд
Христийг өөрийн Аврагчаа болгон хүлээн авах шийдвэр гаргахад та хэзээ ч эргэшгүйгээр өөрчлөгддөг. Хуучин зүйлс өнгөрөн одсон. Одоо та бол цоо шинэ бүтээл болсон. Христэд шинээр итгэгч үү эсвэл дагалдагч болоод удаж байгаа юу гэдгээс үл хамааран, энэ уншлагын төлөвлөгөөгөөр та Христ дотор хэн бэ гэдгээ болон Христыг бүх зүрх сэтгэлээсээ дагахын утга учрыг улам илүүгээр ойлгох болно. Христ дотор хэн болохоо улам илүү ойлгосноор Бурханы таныг дуудсан ажлыг хийх дараагийн алхамд урагшилахад тань туслах болно.
Зорилго дүүрэн амьдар!
Баяр хөөртэй, зорилго дүүрэн амьдрал харилцаа, хайр, итгэл үнэмшилд суурилдаг. Амьдралд тань зориулсан Бурханы төлөвлөгөөг та тодорхой мэдэхийг хүсдэг бол энэ төлөвлөгөө таныг танин мэдэх, хичээл зүтгэлтэй байхад чиглүүлэх болно. Давид Ж.Свандтын “Out of this World; A Christian’s Guide to Growth and Purpose” номоос авав.
Бурханы сэтгэлийг мэдэх нь
Бид Бурханы тухай үнэн биш зүйлд амархан автдаг. Заримдаа бид олон нийтийн мэдээллийн хэрэгсэл эсвэл мэдээг хараад Түүний талаар асуулт төрж, эргэлзэх үе байдаг. Тиимээс Бурханы тухай үнэн гэж юу вэ? Тэр Өөрийнхөө юу хийдгийг мэдэж байгаа болов уу? Юмс бүтэлгүй болж байгаа мэт санагдах үед ч Тэр үнэхээр хайрлаж, сайнаар хандсан хэвээрээ байдаг уу? Энэхүү дөрвөн өдрийн Библийн Төлөвлөгөөгөөр Бурханы зүрх сэтгэлийг хэрхэн мэдэх талаар хамтдаа сурцгаая.
BibleProject | Урвуу Хаанчлал / 2-р хэсэг - Үйлс
Урвуу Хаанчлал 2-р Хэсэг бол Үйлс номыг ганцаарчлан, жижиг бүлгээр эсвэл гэр бүлээрээ 20 хоногт унших хуваарь юм. Таныг Есүстэй учирч, Лукийн уран зохиолын гайхалтай бүтэц, бодол санааны илэрхийллийг шимтэн уншихад тус болох видео, оновчтой хураангуй, эргэцүүлэх асуултыг энд багтаасан.
Үрүүд: Юу, Яагаад
Үр, хаа сайгүй л тэд байж байдаг. Таны үгс, мөнгө төгрөг чинь, үр хүүхдүүд чинь бүр тэр байтугай та өөрөө ч үр шүү дээ! Эдгээр үрүүд хэрхэн ажилладаг вэ, яагаад энэ нь бидэнд чухал байх ёстой вэ? Библи юу гэж хэлдгийг харцгаая, энэ нь биднийг Бурханд болон Түүний зорилгод ойртуулахын тулд бидний амьдралд хэрхэн хэрэгжиж болохыг олж мэдэцгээе.
Одоо юу судлах вэ: Оюутанд зориулсан хувилбар
Энэхүү 7 хоногын үндсэн төлөвлөгөөгөөр та Бурханы Үгэн дээрээс Бурхан гэж хэн бэ, хэн байхаар Тэр таныг бүтээсэн бэ гэдгийг таньж мэдэх болно.