YouVersion Logo
Search Icon

МАТАЙ 11

11
1Есүс арван хоёр шавь нараа сургамжилж дуусаад, тэдний хотуудаар сургаал айлдан, номлохоор тэндээс явав.
2Иохан шоронд байхдаа Христийн үйлсийг сонсоод, өөрийн шавь нараар үг дайж, 3Түүнээс
—Та ирэх ёстой Нэгэн мөн үү, эсвэл бид өөр нэгнийг хүлээх юм уу? гэж асуулгав. 4Есүс хариуд нь тэдэнд
—Явж, үзсэн дуулснаа Иоханд хэл. 5Сохор нь хараа орж, суунги нь алхаж, уяман өвчтөнүүд нь цэвэршиж, дүлий нь сонсож, үхэгсэд нь амилж, ядууст сайн мэдээ тунхаглагдаж байна. 6Надаас болж бүдрээгүй нэгэн нь ерөөлтэй еэ гэв. 7Тэднийг явмагц Есүс олон түмэнд Иоханы тухай ярьж эхлэв.
—Та нар юу харах гэж цөл уруу очсон бэ? Салхинд найгах зэгсийг үү? 8Тэгвэл та нар юу харах гэж очив? Үзэгтүн. Хээнцэр хувцасласан хүнийг үү? Хээнцэр хувцасласан хүмүүс хааны ордонд байдаг шүү дээ. 9Тэгэхээр юунд та нар тийшээ очсон хэрэг вэ? Эш үзүүлэгчийг харах гэж үү? Тийм ээ. Би та нарт хэлье, эш үзүүлэгчээс ч илүү нэгнийг юм. 10Түүний тухай
“Харагтун, Би Чиний өмнө элчээ илгээнэ.
Тэр элч Чиний өмнөх замыг чинь бэлтгэнэ”
гэж бичигдсэн юм. 11Үнэнээр Би та нарт хэлье. Эмэгтэй хүнээс төрсөн хүмүүсийн дунд баптисм хүртээгч Иоханаас илүү агуу хүн байгаагүй. Харин тэнгэрийн хаанчлалын хамгийн бага нэгэн ч түүнээс агуу билээ. 12Баптисм хүртээгч Иоханы өдрүүдээс өнөөг хүртэл тэнгэрийн хаанчлал хүчинд автаж байна. Хүчирхийлэгч хүмүүс түүнийг хүчээр авдаг. 13Хууль болоод бүх эш үзүүлэгч Иоханыг ирэх хүртэл эш үзүүлж байлаа. 14Хэрэв та нар үүнийг хүлээн авахыг хүсвэл тэр бол ирэх ёстой байсан Елиа мөн. 15Сонсох чихтэй нь сонсогтун. 16Харин энэ үеийнхнийг Би юутай зүйрлүүлэх вэ? Энэ нь зах дээр суугаад бусад хүүхдүүдийг дуудан байгаа хүүхдүүдтэй төстэй агаад тэд 17“Бид та нарт зориулж бишгүүрдэхэд та нар бүжиглэсэнгүй. Бид гашуудлын дуу дуулахад та нар гашуудсангүй” гэж хэлдэг. 18Иохан идэх ч үгүй, уух ч үгүй ирэхэд тэд “Түүнд чөтгөр шүглэсэн байна” гэдэг. 19Хүний Хүүг ирээд идэж уухад тэд “Харцгаа. Ховдог, архичин, татвар хураагч болон нүгэлтнүүдийн анд нөхөр!” гэдэг. Гэсэн хэдий ч мэргэн ухаан нь үйлсээрээ зөвтгөгддөг гэв.
20Тэгээд Тэр ихэнх гайхамшгуудаа үйлдсэн хотуудыг зэмлэж эхлэв. Учир нь тэд гэмшээгүй юм.
21Хоразин аа, чи золгүй еэ! Бетсайд аа, чи золгүй еэ! Хэрэв та нарт учирсан гайхамшгууд нь Тир, Сидонд тохиолдсон бол тэд аль эрт үнсэн дээр таар нөмрөөд гэмшсэн байхсан. 22Харин Би та нарт хэлье. Шүүлтийн өдөр Тир болон Сидон нь та нараас илүү хүлцмээр байх болно. 23Капернаум аа, чи тэнгэрт тултал өргөмжлөгдсөн байх уу? Чи Үхэгсдийн оронд унах болно. Хэрэв та нарт учирсан гайхамшгууд нь Содомд тохиолдсон бол тэр хот энэ өдрийг хүртэл үлдэх байсан. 24Харин Би та нарт хэлье. Шүүлтийн өдөр Содомын газар чамаас илүү хүлцмээр байх болно гэлээ.
25Тэр үед Есүс хариу болгон
—Тэнгэр газрын Эзэн, Эцэг минь ээ, Таныгаа Би магтъя. Та эдгээр зүйлсийг ухаант хүмүүс, мэргэдээс нууцалж балчир хүүхдүүдэд илчилсэн билээ. 26Тийм ээ, Эцэг минь, ийнхүү энэ нь Таны өмнө тааламжтай байсан. 27Эцэг минь бүгдийг Надад өгсөн бөгөөд Эцэгээс өөр хэн ч Хүүг танихгүй. Хүү болон Хүүгийн Эцэгээ илчлэхээр хүссэн хүнээс өөр хэн ч Эцэгийг танихгүй. 28Эцэж туйлдсан, хүнд дарамт үүрсэн хүмүүс ээ, бүгд Над уруу ир. Би та нарыг амраая. 29Буулгыг минь өөр дээрээ авч, Надаас суралц. Учир нь Би зүрх сэтгэлдээ дөлгөөн, даруу билээ. Тэгээд та нар сэтгэлдээ амралтыг олох болно. 30Миний буулга амархан, Миний ачаа хөнгөн гэв.

Currently Selected:

МАТАЙ 11: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy