Бурхан бидэнтэй хамтЗагвар

God With Us

6-с 3 дахь өдөр

Бурхан хөндийд бидэнтэй хамт

Та Дуулал 23-р бүлгийг өмнө уншиж байсан байх. Хэрэв үгүй бол та дахин дахин унших хэрэгтэй. Харин одоо түр зуур энэ бичвэрийн талаар танд бий болсон өмнөх төсөөллүүдээ хойш тавиад, түүний шинэ утга агуулгад сэтгэлээ нээгээрэй?

Библийн олон судлаачид Давид Дуулал 23-г өсвөр насандаа буюу Израилын дараагийн хаанаар тослогдсон үед бичсэн гэж үздэг. Амьдралын онцгүй үйл явдлууд нэгэн зэрэг тохиолдож байна гээд та төсөөлөөд үз дээ. Та өөрийнхөө өсвөр насанд амьдралыг тань оронгоор нь өөрчлөх онцгой мэдээг хүлээн авч байсан ч байж магадгүй.

Бид энэ алдартай Дууллыг хүнд хэцүү цагийг -үхлийн сүүдрийн хөндийг- туулж буй туршлагатай настай хүн Бурханд итгэхийг сануулж буй мэтээр уншдаг. Харин өнөөдөр энэ Дууллыг өсвөр насны, дааврын нөлөөнд автсан хүүгийн нүдээр уншъя. Тэр хүү өөрийн амьдралд бэлэн бус гэдгээ гэнэт ойлгож, гүн ухаан, айдас, найдварын дунд байсан. Давидын үед Есүс дэлхийд ирээгүй, Ариун Сүнсний амлалт хараахан ирээгүй байсан. Бурханд итгэх итгэл нь өнөөдрийнх шиг дотно биш, илүү ёс зүйн болон тахил өргөх хэлбэрээр илэрдэг байлаа.

Давид Бурханыг хоньчин гэж дуудаж эхлэв. Энэ нь тухайн үед израильчууд Бурханыг магтахдаа хэрэглэдэг энгийн нэршил биш байсан. Өнөөгийн биднээс хэн нэг нь “Эзэн бол миний хоньчин…” гэж хэлж байгаатай адил. Гэхдээ Давид өөрөө сайн хоньчин байсан. Тэр хонио тийм сайн хардаг байсан болохоор, Бурхан түүнийг бүхэл бүтэн үндэстнийг харж хандахуйц хүн гэж үзсэн. “Бурхан бол миний хоньчин” гэж хэлэхдээ Давид Эцэг Бурхантайгаа маш хувийн, дотно харилцаагаар холбогдож байна. Тэр сүртэй үг хэлэх гэж хичээгээгүй. Зүгээр л ингэж хэлж байна: “Бурхан минь, Та намайг ойлгодог. Би Таныг ойлгож эхэлж байна. Бас Танд хайртай.” Энэ үгнээс бид Бурхантай хувийн харилцаа үүсгэж чадсан өсвөр насны залуугийн итгэлийг харж байна. Тэр Бурхан бидэнтэй хамт гэдгийг мэдэж байсан.

Хүнд хэцүү цагт бид Бурхантай хэрхэн ярилцах вэ? Тогтмол. Хувийн. Чин сэтгэлээсээ. Эелдгээр — яг л бид Түүнийг мэддэг юм шиг, Тэр ч бас биднийг мэддэг юм шиг. Яагаад гэвэл Тэр үнэхээр тэгдэг.

Үргэлжлүүлэн уншихад Давид Бурханыг илүү дулаахан, ойр дотно, хувийн байдлаар магтаж байна. Хэрэв эдгээр үгсийг өнгөрсөн цаг дээр уншвал, хайртай хүнийхээ оршуулгад хэлэх үгтэй адил санагдаж магадгүй. Гэхдээ яг эсрэг нь — Давид амьд Бурхантайгаа бодитоор, яг тэр мөчид ярьж байгаа юм. Өнөөдөр Дуулал 23-г өөр өнцгөөс унш. Яг л Бурхантай шууд ярьж байгаа мэт унш. Учир нь та тэгж ярьж чадна.

Та одоогоор ямар “хөндий”-н дунд явж байна вэ? Тэр хөндийд Давид шиг Бурхантай хэрхэн илүү дотно, хувийн харилцаа үүсгэх вэ?

Залбирал: Бурхан минь, Газрын гүнд ч, дайснуудын дунд ч Та надтай хамт байдагт баярлалаа. Та намайг хэзээ ч орхидоггүй. Намайг хайрлахаа хэзээ ч зогсоохгүй. Би Танд хайртай. Би Таныг дагаж амьдрах болно.

Энэ төлөвлөгөөний тухай

God With Us

Тэр таны өвдөлтийн үед хамт байна. Хүлээлтийн үеэр таныг тайтгаруулдаг. Ирээдүйнхээ талаар санаа зовж байхад Тэр танд зориг өгдөг. Та уул өөд авирч байх үед Тэр таныг тэвэртээ аюулгүй байлгана. Бүх мөчид та ганцаараа биш. Craig Groeschel пасторын “Бидэнтэй хамт буй Бурхан” цуврал номлолын дагуу энэ Life.Church Библи уншлагын төлөвлөгөөг эхлээрэй.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Life.Church-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: https://www.life.church/