Бурхан бидэнтэй хамтЗагвар

em>Бурхан түүхийн турш бидэнтэй хамт
Хайртай хүнтэйгээ хэрхэн дотносож, шинэ найзтай болдог вэ? Түүхээ хуваалцаж. Цагийг хамт өнгөрөөх, болзох, мессеж бичих, утсаар ярих гэх мэт зүйлсээр дамжуулан нэг нэгэндээ өөрсдийн амьдралын түүхийг ярьж өгдөг.
Сүүлийн үед та Бурханы түүхийг сонсож байна уу?
Энэ түүх ингэж эхэлдэг. Бурхан Хүү Есүс болон Ариун Сүнстэй төгс харилцаатай байсан. Тэд хамтдаа байхад юугаар ч дутахгүй төгс байв. Нэг өдөр Тэд өөр төрлийн бүтээл — бидний алс холын өвөг дээдэс болох Адам, Ева хоёрыг бүтээв.
Бурхан биднийг зүгээр нэг туршилтын төслөөр бүтээчихээд мартчихсангүй. Тэр анхнаасаа л бидэнтэй хамт байхыг хүссэн. Эхлэл номд бичигдсэнээр Бурхан цэцэрлэгт, өдрийн сэрүүн цагт бидэнтэй хамт алхдаг байсан. Та Бурханыг ийм дотно мэддэг үү? Мэдэж болно шүү.
Харин бид өөр газраас мэдлэг, ханамж, хангалт гэх мэт зүйлийг хайж эхэлсэн — эдгээр нь зөвхөн Бүтээгчээс бүтээлд дамжих ёстой зүйлүүд байлаа. Та ч бас ингэж хайдаг уу?
Бурхан үүнийг мэдсэн. Харин бид нуугдсан. Та ч бас заримдаа нуугддаг уу?
Гэсэн ч Бурхан бидэнтэй хамт байхыг үргэлжлүүлэн хүссэн учраас Тэр биднийг хайж олсон. Үүний дараа Өөрт нь дахин ойртох шинэ замыг хууль ба тахилаар дамжуулан өгсөн. Та Бурханд олдсон нэгэн мөн үү?
Хүмүүс хуулийг биелүүлэх гэж хичээдэг байсан ч амжилтгүй болдог байв. Тэгээд өөрсдийнхөө хамгийн сайн амьтныг тахилын зориулалтаар тахилчид өгдөг байв. Энэ нь нүглийг түр хугацаанд дарж, Бурханд ойртох боломж олгодог байлаа. Гэлээ ч Бурхан бидэнтэй илүү ойр байхыг хүссэн. Тиймээс Тэр цорын ганц Хүү болох Есүсийг төгс тахил, мөнх тахилч болгон илгээсэн. Есүс энэ дэлхийд бидэнтэй хамт байх гэж ирсэн бөгөөд хуулийг бидний төлөө биелүүлэхийн тулд амийг минь зориулсан.Гэвч Бурхан бидэнтэй бүр илүү ойр байхыг хүссэн тул цорын ганц Хүү Есүсээ илгээсэн — Тэр бол жинхэнэ Тэргүүн тахилч, мөн бүхнийг нэгэн удаа тахил болгон өргөсөн Нэгэн юм. Есүс дэлхийд бидэнтэй хамт байхын тулд ирсэн. Тэр бидний төлөө хуульд захирагдан амь насаа өгсөн.
Бурхан ганц Хүүгээ бидэнтэй хамт байлгах гэж илгээхдээ Түүнд ямар нэр өгсөн гэж та бодож байна? Иммануэл. Энэ нь “Бурхан бидэнтэй хамт” гэсэн утгатай. Бурхан яг энэ жижигхэн гариг дээр нялх хүүхэд болж ирээд, Түүнд “Бурхан бидэнтэй хамт” гэж нэр өгсөн!
Өнөөдөр та дахин нэг удаа бодоод үз дээ — Бурхан тантай хамт байх гэж юу хийсэн талаар.
Та Түүнтэй хамт байх гэж юу хийх, юунаас татгалзахад бэлэн байна вэ?
Залбирал: Бурхан минь, Танд баярлалаа. Баярлалаа. Баярлалаа. Би ч бас Тантай хамт байхыг хүсэж байна.
Энэ төлөвлөгөөний тухай

Тэр таны өвдөлтийн үед хамт байна. Хүлээлтийн үеэр таныг тайтгаруулдаг. Ирээдүйнхээ талаар санаа зовж байхад Тэр танд зориг өгдөг. Та уул өөд авирч байх үед Тэр таныг тэвэртээ аюулгүй байлгана. Бүх мөчид та ганцаараа биш. Craig Groeschel пасторын “Бидэнтэй хамт буй Бурхан” цуврал номлолын дагуу энэ Life.Church Библи уншлагын төлөвлөгөөг эхлээрэй.
More