Төлөвлөгөөний мэдээлэл

Өвийн аянЗагвар

The Legacy Journey

31-с 4 дахь өдөр

Бид: Гэр бүлээ бэхлэх



Та Өвийн аяны ерөнхий бүтцийг судлах явцдаа санхүүгийн хамгийн төвөгтэй асуудлаа Одоо шийдвэрлэх ёстой. Тэндээс та хаашаа явахыг хүсч буй, хэрхэн түүнд Тэр үед хүрэх вэ гэсэн алсын хараагаа сайтар боловсруулж эхлэх болно.



Дараа нь юу болохыг би танд хэлье. 401 (k) буюу Тэтгэвэрийн сандаа мөнгө хуримтлуулж эхэлмэгцээ, хүүхдүүд тань коллеж төгсөх болно мөн та өөрөө бахархалтайгаар тэтгэвэрт гарах болно гэдгээ та ухаарах бөгөөд энэ үед үнэхээр сайхан зүйл тохиолдох болно: Таны алсын хараа улам өргөжинө.



Эхний үе шатанд та ирээдүйд анхаарлаа төвлөрүүлсэн-санхүүгийн хонгилтой төстэй алсын хараа. Таны нүдний хараа нь лазерын эрчимтэйгээр урагшаа чиглэсэн байв. Гэхдээ та Өвийн аянаар цаашаа явах үед таны захын алсын харааг эрчимтэйгээр хөгжиж, эргэн тойрондоо юу болж байгааг та улам илүүгээр харж эхэлсэн. Та ялангуяа гэр бүлийнхээ төлөө өвийг бий болгох боломжуудыг ялгаж салгаж эхэлдэг.



Үүнийг Бид гэж нэрлэдэг.



Одоод та гэр бүлээ хамгаалж байсан. Энэ бол нэн тулгамдсан асуудал учраас та тэдний хэрэгцээг хангаж өгсөн. Гэхдээ энэ бол өөр юм. Энэ нь зөвхөн өнөөгийн хэрэгцээг хангах биш юм. Энэ нь олон жилийн дараах аюулгүй байдлыг баталгаажуулах асуудал юм.



Сургаалт үгс 13:22-т сайн хүн хойч үедээ өв үлдээдэг гэж хэлдэг. Тэд өөрсдийнхөө туулж өнгөрүүлснээс давсан өвийг хойч үедээ үлдээх бөгөөд энэ нь тэдний хүүхдүүд, ач зээ нарын амьдралын замналыг нь өөрчилдөг. Бид гэсэн үед та тэр эшлэлийн дагуу амьдралаар амьдардаг. Та гэр бүлийнхээ модыг өөрчлөхүйц урт удаан хугацааны өвийг бий болгох алхмуудыг хийдэг.



Та өнгөрсөн үеийг өөрчилж чадахгүй, гэхдээ та ирээдүйд гар хүрэх чадвартай. Өвийн аянаас өмнө санхүү тань ямар эмх цэгцгүй байсан нь хамаагүй, хэдэн үеийн туршид тэрхүү үндэс гүн үндэслэсэн нь хамаагүй Бид гэдэг үе нь санхүүгийн алдааны түрлэгийг эргүүлэх боломжийг танд олгодог.



Алсын хараагаа өргөсгөж, хүүхдүүдийнхээ хүүхдүүдийг ивээхүйц өв бий болгож эхэл. Гэр бүлдээ-одоо болон ирээдүйд өөрчлөлтийг хийхэд зориулан Бурханы өгсөн хүчийг ашигла.



Ирээдүй хойч үедээ олон жилийн туршид үлдэх өвийг бүтээх талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл дараах хаяг руу зочилно уу: Гэр бүлээ бэхлэх.



daveramsey.com/legacy.

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

The Legacy Journey

Дэйв Рамси бол мөнгө ба бизнесийн тал дээр Америкийн итгэмжит дуу хоолой болсон нэгэн юм. Гучин настайдаа дампуурлыг амссаны дараа Дэйв мөнгөтэй харьцах Бурханы арга барилд суралцжээ. Дэйв одоо бусдад хэрхэн мөнгийг захи...

More

Энэ төлөвлөгөөний төлөө Дэйв Рамсид талархалаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: daveramsey.com/legacy -с үзнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна