Төлөвлөгөөний мэдээлэл

Өвийн аянЗагвар

The Legacy Journey

31-с 6 дахь өдөр

Бидний таашаалд зориулагдсан



Би нэг зүйлийг тойруулалгүй хэлэх хэрэгтэй. Хэрвээ та тодорхой хугацааны турш бидний ярьж байгаа зүйлсийг хийх юм бол, эд баялагыг та гарцаагүй босгон барих болно. Энэ бол ямар нэгэн ид шид бүхий чинээлэг байдлын талаарх сургаалийг агуулсан амлалт биш юм. Энэ нь бидний Бичээс дээр тодорхой хардаг зүйл мөн. Хичээл зүтгэлтэйгээр амжилт ологч, итгэмжлэгдсэн менежерүүд илүү ихийг эзэмших болно.



Гэхдээ Библи дээр өөр нэг зүйлийн талаар маш тодорхой дурдсан байдаг. Мөнгө аюултай байж болно. Энэ бол хүчирхэг хэрэгсэл бөгөөд ийм л учир шалтгааны улмаас Бурхан үүнийг сүнсний хүүхдүүддээ өгдөггүй юм. Эд баялаг хуурамч учраас та үүнд төлөвшсөн хандлагаар хандах хэрэгтэй.



Ихэнх Христэд итгэгчдийг оролцуулан-хүмүүсийн үйлддэг мөнгөтэй холбоотой том алдааны нэг бол- Хангагчийг Түүний хангадаг зүйлстэй нь хольж хутгадаг. Мөнгө бол Бурхан биднийг өнөө үед, дараа нь, бид, тэднээр дамжуулан хөдөлгөхөд ашигладаг нэг арга төдий юм. Энэ бол ашиглах хэрэгсэл юм. Гэхдээ бид энэ хэрэгслийг шүтдэггүй. Бид аргыг шүтдэггүй. Бид Хангагчийг шүтэн биширдэг.



1 Тимот 6:17-д, Бурхан биднийг баясгахын тулд материаллаг эд зүйлсийг өгдөг гэж Паул бичсэн байдаг. Бурханы үзэл бодлоор эд баялаг нь муу ёрын зүйл биш бөгөөд эд баялаг нь хүмүүсийг муу ёрын хүмүүс болгодоггүй. Энэ бол бидний соёлын тараасан худал зүйл юм. Гэвч энэ нь Библи дээр юу гэж хэлсэнтэй зөрчилддөг. Бурхан бидэнд өгсөн бүх зүйлсээ биднээр таалан соёрхуулахыг хүсдэг. Гэхдээ бид болгоомжтой байх хэрэгтэй.



Мөн Паул бидэнд "тодорхойгүй эд баялаг" -т бүү над гэж хэлсэн байдаг. Бид махан зүрх сэтгэлдээ хуурамч шүтээнүүдэд мөргөх хандлагатай байх нь элбэг аж. Мөн та сүнслэг байдлынхаа хувьд төлөвшөөгүй байх үед бөөн мөнгө хуурамч шүтээн болох нь амархан. Гэхдээ та өөрийн үнэ цэнэ, аюулгүй байдлыг эд баялгаас олж авч чадахгүй. Ийнхүү оролдох бүрт эд баялаг нь таны урамыг хугалах болно.



Мартин Лютер нэгэнтээ ингэж хэлжээ, "Би гартаа олон зүйлийг барьж байсан, бүгдийг нь алдсан. Гэхдээ ямар ч зүйлийг би Бурханы гарт байрлуулах үед, тэр л зүйлийг би эзэмшсэн хэвээр байдаг." Өөрөөр хэлбэл Бурхан үнэхээр бүгдийг эзэмшдэг гэдгийг хэзээ ч бүү мартаарай. Түүний өгсөн бүхнийг итгэмжтэйгээр захиран зарцуулдаг нэгэн байхыг хичээ. Бурханы ивээлийн дагуух сайхан зүйлсийг таалан соёрх-харин сайхан зүйлстээ таныг эзэмших боломжийг хэзээ ч бүү олго.

Бичээс

Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

The Legacy Journey

Дэйв Рамси бол мөнгө ба бизнесийн тал дээр Америкийн итгэмжит дуу хоолой болсон нэгэн юм. Гучин настайдаа дампуурлыг амссаны дараа Дэйв мөнгөтэй харьцах Бурханы арга барилд суралцжээ. Дэйв одоо бусдад хэрхэн мөнгийг захи...

More

Энэ төлөвлөгөөний төлөө Дэйв Рамсид талархалаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: daveramsey.com/legacy -с үзнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна