Төлөвлөгөөний мэдээлэл

Ноцоогдсон: Зоригтой залбирлын энгийн чиглүүлэгЗагвар

Ignited: A Simple Guide for Bold Prayer

6-с 3 дахь өдөр

Залбирал бидний итгэлийн түлш

Бид энэ дэлхий дээрх сайхан боломж, хэрэгцээг харахдаа тэднээс нуугдах эсвэл тэдгээрийг шийдэхийн тулд яарах хэрэгтэй гэсэн боддог. Гэхдээ бид итгэл болон дуулгавартай байдлаар хариу үзүүлэхдээ Есүсийн бидэнд хэлсэнчлэн “ургац арвин ажилчид цөөн” гэсэн сорилтой нүүр тулгарах үед хамгийн эхэнд залбирах хэрэгтэй. Ургацын Эзэн амлалтаа биелүүлээсэй хэмээн бид зоригтой мөн тууштайгаар: Ажилчдыг илгээхийн тулд биднийг өдөөж өгөөч хэмээн залбир.


Залбирлаар бидний амьдрал дахь Түүний хүч, оршихуй, хангамж суллагддаг.


Бид Матай 6:9 дурдсанчлан “Бидний Аав аа” гэсэн үгийг хэлэх боломжтой байгаа нь үнэхээр гайхалтай. Бурхан бүх талаараа ариун, гайхалтай Нэгэн боловч биднийг Өөртэй нь ярихад төдийгүй Түүний нигүүлслийн хаан ширээнд ойртон ирэхийг урьдаг. (Еврей 4:16). Бурхан биднийг үүрдийн хайраар хайрласан— Тэр бидний төлөө цорын ганц хүүгээ өгсөн (Иохан 3:16).


Бид залбирахдаа Есүсийн нэрээр залбирдаг, бид ямар нэгэн эзэн биегүй эсвэл үл мэдэгдэх сансар огторгуйд залбирдаггүй. Тэр таны толгой дээрх ширхэг үсийг хүртэл тоолсон. Тэр таныг анхны амьсгалаа авахаас өмнө хувь тавиланг тань мэддэг байсан. Тэр таныг сонгосон, хүлээн зөвшөөрсөн. Энэ нь Тэр танд хэр их хайртайг харуулж байна. Тийм ч учраас таныг залбирах үед тэр чин сэтгэлээсээ сонсдог!


Бид Хаанчлалын агуу ургацын төлөө залбирч, дэлхийн болон өөрсдийн хэрэгцээг Бурханд өргөх үед Тэр бидний итгэлийг тэтгэж байдаг. Түүний Сүнс бидний дотроос, биднээр дамжуулан ажилладаг. Залбирах үед бид Түүний өмнө дуулгавартайгаар хүсэлтэй мэдүүлэгчээс илүүтэй, Түүний хайрлагдсан хамтрагч нь болдог.


Залбирал:

Аав аа, намайг залбирах үед Та намайг сонсож, хайрладагт баярлалаа. Та төгс хүчээр, төгс цагт нь хамгийн сайнаар хариулдагт баярлалаа. Миний гэр бүл, хүрээлэлд байгаа Таныг хараахан таньж мэдээгүй байгаа хүмүүсийг би Таны өмнө нэрлэж, тэд Есүсийг амьдралынхаа Эзэн болох болтугай хэмээн тунхаглаж байна. Та намайг дуудсан газарт би эр зоригтой, мэргэн ухаанаар Таны хийсэн зүйлсийг ярих хүчийг өгөөч хэмээн залбирч байна. Амен.


Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Ignited: A Simple Guide for Bold Prayer

Залбирал бол Тэнгэрлэг Аавтайгаа харилцах гайхалтай боломж бүхий бэлэг юм. Энэхүү 6 өдрийн төлөвлөгөөгөөр Есүсийн бидэнд тууштай, зоригтой залбирах талаар юу гэж заасныг сурах болно.

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Кристин Кейн - A21, Хөдөлгөөн талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.propelwomen.org

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна