Төлөвлөгөөний мэдээлэл

Ноцоогдсон: Зоригтой залбирлын энгийн чиглүүлэгЗагвар

Ignited: A Simple Guide for Bold Prayer

6-с 2 дахь өдөр

Есүсийн залбирлын мастер анги

Залбирлын талаар бид бүгдийг автоматаар мэддэг болно гэж Есүс амлаагүй. Уулан дээрх сургаалаар дамжуулан Есүс шавь нартаа хэрхэн залбирахыг энэрэнгүйгээр заасан. Тэрээр:


“Харин чи залбирахдаа өрөөндөө орж, үүдээ хаагаад, нууц оршигч Эцэгтээ залбир. Нууц харагч Эцэг чинь чамд буцааж төлнө. Залбирахдаа харийнхан шиг утгагүй хоосон үг бүү давт. Олон үг хэлснийх нь төлөө өөрсдийг нь сонсоно хэмээн тэд боддог юм. Тиймээс тэдэн шиг бүү бай. Эцэг чинь та нарт юу хэрэгтэйг гуйхаас чинь өмнө мэддэг.”
“Тиймд ийнхүү залбир:
Тэнгэр дэх, бидний Аав аа,
Таны алдар ариунаар дуурстугай.
Таны хаанчлал иртүгэй.
Таны таалал тэнгэрт шигээ
газарт бас биелтүгэй.
Бидний өдөр тутмын хүнсийг өнөөдөр бидэнд хайрлаач.
Бид өртөнгүүдээ уучилсан адил,
өөрсдийн минь өрийг уучлаач.
Биднийг уруу татлагад бүү автуулаач,
Ёрын муугаас гэтэлгээч.”
- Матай 6:6–13 (АБ 2013)

Есүсийн хэлсэн зарим зүйлс дээр анхаарлаа хандуулъя:


  • Залбирал урт, эсвэл төвөгтэй байх албагүй.
  • Залбирал олон нийтийн өмнөх үзүүлэн биш, харин Бурхантай харилцах тухай юм.
  • Залбирлыг Бурхан таалан хүлээн авдаг. Тэр биднийг Түүн дээр ирэхэд хариулах дуртай.
  • Залбирал Бурханыг магтан хүндэтгэх, Түүний сүр жавхланг мэдэх боломжийг олгодог.
  • Залбиралд уучлалт хүссэн гуйлт, хангалтыг хүссэн хүсэлт, Бурханы хүслийг эрж хайх зэрэг багтдаг.
  • Залбирал Бурханы хаанчлалыг дэлхий дээр биелүүлдэг!

Бидний ур чадвар, мэргэн цэцэн байдал огт хамаагүй, учир нь бид итгэлээ өөрсдийн залбирлын хүчинд тавьдаггүй. Бид итгэлээ залбирах үед биднийг сонсдог, биднийг хайрладаг, бидний залбирлын дагуу үйлддэг Бурханы хүчинд тавьдаг. Тийм учраас бид залбирдаг.


“Зөв үгс” эсвэл тодорхой дүрэм заавар нь залбирлын гол зүйл биш юм. Энэ бол Есүс.


Залбирал:

Тэнгэр дэх, бидний Аав аа, Таны алдар ариунаар дуурстугай. Таны хаанчлал иртүгэй. Таны таалал тэнгэрт шигээ Газарт бас биелтүгэй. Бидний өдөр тутмын хүнсийг Өнөөдөр бидэнд хайрлаач. Бид өртөнгүүдээ уучилсан адил Өөрсдийн минь өрийг уучлаач. Биднийг уруу татлагад бүү автуулаач, Ёрын муугаас гэтэлгээч.


Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Ignited: A Simple Guide for Bold Prayer

Залбирал бол Тэнгэрлэг Аавтайгаа харилцах гайхалтай боломж бүхий бэлэг юм. Энэхүү 6 өдрийн төлөвлөгөөгөөр Есүсийн бидэнд тууштай, зоригтой залбирах талаар юу гэж заасныг сурах болно.

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Кристин Кейн - A21, Хөдөлгөөн талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.propelwomen.org

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна