Төлөвлөгөөний мэдээлэл

ТЭВЧЭЭР ДОТОР ХҮЛЭЭ: 7 өдөр Бурханы амлалтыг хүлээЗагвар

Sitting in the Still: 7 Days to Waiting Inside of God’s Promise

7-с 3 дахь өдөр

ӨДӨР 3

ТЭВЧЭЭР ДОТОР ХҮЛЭЭ: БУРХАН ЭНД БАЙНА

Бидний ихэнх маань гарах гарцгүй мэт нөхцөл байдал дунд орж байсан байх. Эрүүл мэндийн таагүй байдал, ажлаа алдах, эсвэл хайртай хэн нэгнээ алдах зэрэг нөхцөл байдал дунд Бурханыг олж харахад, хайхад хэцүү байдаг. Эдгээр үеүдэд бид дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу хавханд унасан мэт болдог.


Библид, өөрийн бий болгосон нөхцөл байдлаасаа зугтаж байгаа Иаковыг бид хардаг. Түүний энэхүү үйлдэл дээр үндэслэн хууран мэхлэгч Иаков шиг шударга бус хүмүүс Бурханы тааллыг хүртэх эрхгүй гэж хэлж болох юм. Иаковын аян замд Бурхан түүнтэй хамт байгаагүй гэдэгт итгэлтэй байна. Иаков өөрийн хийсэн бүх буруугаас зугтаж, найдваргүй, эзгүй зэлүүд газарт хоноглохоор хэвтэж байх үед Бурхан айлчлан ирсэн. Иаковын үүсгэсэн эмх замбараагүй байдлын дунд тэр Бурханыг энэ газраас олно гэж найдаж байсан гэдэгт би эргэлзэж байна. Хэдийгээр эмх замбараагүй байсан ч Бурхан түүний зүүдэнд зочилж, гүн харанхуй дунд Өөрийн оршихуйн баталгааг Иаковд өгсөн.


Бурханы тэнгэрлэг айлчлалын өмнө Иаков магадгүй ганцаардаж, айсан байх. Тэр магадгүй Бурханаас тусламж, нигүүлсэл гуйх шаардлагагүй гэдгийг мэдэрсэн байх. Яг л Иаков шиг бид өөрсдийгөө зохисгүй гэж үзэх эсвэл Бурханд гомдох үедээ Бурханаас өөрийгөө тусгаарладаг. Сайн мэдээ гэвэл бидний харанхуй хүнд хэцүү цаг үе, асуудал дунд Бурхан чимээгүй мэт байдаг ч Тэр биднийг хэзээ ч орхидоггүй.


Иаков Бурхан түүнтэй хамт байдгийг ойлгосны дараа Бурхан түүнтэй хамт явж, түүнийг хамгаалах болно гэдгийг мэдэж, урагш алхах зоригтой болсон. Энэ магадгүй түүний Бурхантай хувьчлан харилцах харилцааны эхлэл байсан байх. Иаков Бурханыг түүний эцгийн Бурхан л гэж мэддэг байснаас хувьчлан Бурхантай хараахан харилцаа бий болгож амжаагүй байсан байх. Тэр тэмцэл, түгшүүртэй цаг үед Бурхантай харилцах жинхэнэ харилцааг олсон.


Хэрэв өнөөдөр таны нөхцөл байдал ямар ч боломжгүй мэт байвал түр завсарлаад залбир, Бурхан яг таны хажууд байна. Хэдийгээр энэ нь чимээгүй, нам гүн байсан ч үргэлжлүүлэн Бурханыг хай. Тэр энд байна. Тэр өөрийн цагтаа танд Өөрийгөө харуулна. Бурхан биднийг хэзээ ч орхихгүй, гэхдээ Тэр биднийг Түүнтэй хамт амьдралынхаа турш алхах урилгыг хүлээн аваасай хэмээн хүлээж байдаг. Иаков Бурхантай хамт урагшилж, Түүний хамгаалалтад алхах хэрэгтэйг ухаарсан шиг Бурхан бидний нөхцөл байдал дунд биднийг хүлээж байна. Түүний урилгыг та хүлээж авах уу?

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Sitting in the Still: 7 Days to Waiting Inside of God’s Promise

Бидэнд Бурханаас өгсөн амлалт байдаг ч заримдаа амьдрал маань Бурханы амласан амлалтаар явахгүй байгаа мэт байдаг. Эсвэл бид амьдралынхаа шийдвэрлэх мөчид Бурханы дуу хоолойг шууд сонсохыг хүсэвч чимээгүй байдлыг сонсдог...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Жерард Карденасд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://jessicahardrick.com/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна