Төлөвлөгөөний мэдээлэл

ТЭВЧЭЭР ДОТОР ХҮЛЭЭ: 7 өдөр Бурханы амлалтыг хүлээЗагвар

Sitting in the Still: 7 Days to Waiting Inside of God’s Promise

7-с 2 дахь өдөр

ӨДӨР 2

ТЭВЧЭЭР ДОТОР ХҮЛЭЭ: БУРХАН ЮУ Ч ХЭЛЭЭГҮЙ ҮЕД ЮУ ХИЙХ ВЭ.

Бурханы заавар чиглүүлгийг хүлээн маш удаан хугацаанд юу ч сонсохгүй байх үе байдаг.
Бурханы өгсөн амлалтыг бүгдийг нь ойлгохгүй байх үе ч тохиолддог. Бурханы амлалтад хүрэхийн тулд амьдралынхаа олон жилийг зориулах шаардлага ч гардаг.


Би залуухан, ганц бие байсан үеэ санаж байна. Ганц бие байх үед, надад тохирох хань олдох юм шиг санагддаг байсан. Гэхдээ олон жилийн өмнө гэрлэх болно гэсэн амлалт миний амьдралд өгөгдсөн байсан. Миний амьдралд зориулсан Бурханы төлөвлөгөөнд би хэзээ ч эргэлзээгүй, гэвч боломж бүрийг алдахгүй байхыг хичээж байсан. Заримдаа үерхээгүйгээсээ болоод Бурханы амлалтыг алдчих вий гэж айдаг байсан. Миний уулзаж, болзож байсан хэн нэгэн надад тохирохгүй байсан ч би хурдан салахаас санаа зовдог байсан. Учир нь Бурханы амлалтыг алдахыг хүсээгүй. Тиймээс би Түүний чимээгүй байдлыг үргэлжлүүлэн хайсан.


Анир чимээгүй хугацаанд би маш олон сонголтууд хийсэн бөгөөд "Бурханд туслах" гэсэн санаа нь миний амьдрал дах Бурханы амлалтыг хойшлуулсан байх. Би энэ аялалд Бурханы төлөвлөгөөний дагуу бус олон сонголтыг хийж Түүний санааг зовоосон байх. Яг Сара шиг, Бурханд миний тусламж хэрэгтэй гэж бодсон. Би Бурханы надад зориулсан цаг хугацааг хүлээхийн оронд үйл явцыг түргэсгэж Бурханд туслахыг оролдсон.


Эргээд харахад тэрхүү чимээгүй хүлээх хугацаа нь одоогийн намайг бий болгон бэлтгэж байсан үе байна лээ. Тэдгээр чимээгүй цаг үе надад итгэл, тэвчээрийг зааж, одоо байгаа газартаа хүрэхийн тулд туулах шаардлагатай зарим зүйлсийг мэдэх боломжийг олгосон. Би гэрлээд долоон жил болж байгаа бөгөөд энэ нь Бурханы надад зориулсан газар гэдгийг би зүрх сэтгэлдээ мэдэрч байна.


Бурхан таны зүрх сэтгэлд өгсөн амлалт эсвэл үүнийг амьдралынхаа туршид тунхаглахаас эхлээд амлалт руу орох мөч хүртэл та юу хийдэг вэ? Түр зогсоод. Бэлтгэ. Хүлээ. Танаар дамжуулан Бурхан ажиллахыг зөвшөөр. Таны хүрэх газарт юу хэрэгтэйг Бурхан мэддэг бөгөөд тэр газарт хүрэх хүртэл таныг "чимээгүйхэн" бэлтгэдэг гэдэгт би итгэдэг. Бурхан биднийг мартчихсан мэт чимээгүй цаг хугацаанд Түүний хамгийн чухал ажил хийгдэж байдаг.


Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Sitting in the Still: 7 Days to Waiting Inside of God’s Promise

Бидэнд Бурханаас өгсөн амлалт байдаг ч заримдаа амьдрал маань Бурханы амласан амлалтаар явахгүй байгаа мэт байдаг. Эсвэл бид амьдралынхаа шийдвэрлэх мөчид Бурханы дуу хоолойг шууд сонсохыг хүсэвч чимээгүй байдлыг сонсдог...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Жерард Карденасд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://jessicahardrick.com/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна