Үүрдийн гайхширал | New Life чуулганаас гаргасан Христ мэндэлсэн баярын уншлагын төлөвлөгөө Загвар

16 дахь өдөр
Хаадын Дээд 17-19 -р бүлгүүдэд Бурхан Елиаг ашиглан өөртөө болон бусдад гайхамшигт хангамж, эдгэрэл, ялалтыг авчирсан хэд хэдэн мөчүүдийг дүрсэлдэг. Елиа эдгээр гайхамшгуудыг үйлдсэнийхээ дараа итгэлтэй байх ёстой байтал хорон санаат Иезебел хатнаас ирсэн "Толгойг нь ав" гэсэн мэдээнээс үүдэн амиа аврахаар зугтахад хүрсэн.
Бурханыг итгэмжтэйгээр дагасныхаа төлөөх шагналд яаж ийм амь насанд нь аюул занал бий болдог билээ? Ялалттай алхахын оронд тэр туйлдан айдаст автсан байв.
Ойртож буй баярын өдрүүдээр бид нийгмийн таагүй нөхцөл байдал эсвэл гэр бүлээрээ цуглах нь түгшүүртэй мэт төсөөлөн бодож санаагаа чилээж байж болох юм. Таныг буруутгаж, унагаах гэж эсвэл таныг заналхийлж байгаа хэн нэгэн байдаг байж болох юм. Тэд үргэлж үүнийг үйлддэг болохоор яаж тэднээс холдох эсвэл гэр бүлийнхээ бусад гишүүдийг гомдоохгүйгээр яаж тэдэнтэй аль болох богино цагийг өнгөрөөх вэ гэж та бодож байгаа.
Үүнд бид хэрхэн бэлтгэх вэ?
Елиа Хореб ууланд очих хүртлээ 40 өдөр явж, цөхрөнгөө барж залбиран, Бурханы дуу хоолойг сонсохыг хүлээсэн. Тэр газар хөдлөлт, салхи шуурга, гал дундаас Бурханы дуу хоолойг сонсоогүй. Бурханы намуухан шивнэх дуу хоолойг тэр сонссон.
Бурхан бидний анхаарлыг татахын тулд бие махбодыг маань сэгсэрдэггүй, Өөрийн хүч чадлаар дээрээс маань үлээдэггүй, тухайн мөчийн халуунаар биднийг шатаадаггүй. Тийм ээ, бүх зүйлээ хажуу тийш нь тавиад Түүний өмнө зүрхээ намуун болгон ирэх хүртэл Бурхан биднийг хүлээж байдаг.
Елиад тулгарч байсан шиг зүйл бидэнд тулгарахад сэтгэл зүйгээрээ туйлдан шаналж, түгшүүрт автаж болох юм. Бурхан харин Елиагийн юу сөрж байсныг мэдэж байсан. Түүн шиг Бурхан бидний юутай нүүр тулж буйг ч бас мэдэж байгаа.
Бурхан чиглэл, хийх ажлын төлөвлөгөөг өгдөг, харин Түүний дуу хоолой намуухан шивнээ адил ирдэг. Тиймээс түүнийг сонсохын тулд аль болох чимээгүй байх нь бидэнд ашигтай.
Хэрэгжүүлэх зүйлс: Елиагийн адил, хажуу тийш алхаад толгой доторх түгшүүр, заналхийлэл, буруутгал зэрэг дуу хоолойнуудыг намжааж та чадах уу? Хэсэгхэн хором амьсгаа аваад Эзэнийг өөрийн орон зайндаа урьж та чадах уу? Бидний Эзэн Есүсийн төрсөн өдрийг тэмдэглэхээр бэлтгэж буй ахан дүүстээ амь, хайр, найдварыг авчрах арга замыг зааж өгөхийг Түүнээс асуун гуйгаарай!
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Энэхүү гурван долоо хоногийн төлөвлөгөө нь Өөрийн хүү Есүсээр дамжуулан Бурхан бидэн дээр хэрхэн ирсэн тухай мөнхийн гайхамшиг дундуур биднийг алхуулах болно. Уг төлөвлөгөө Даваа гарагт эхлэх бөгөөд долоо хоногийн төгсгөлд баярын өдрүүдээрээ амарч, эдгээрийг эргэцүүлэн бодоход зориулан богино хэмжээний агуулгатай байхаар төлөвлөгдсөн юм. Христ мэндэлсэн өдөр бол бидний ирээдүй, одоо болон өнгөрсөнд зориулсан утга учиртай болохыг судлаарай.
More
Холбоотой төлөвлөгөө

ГЭРЛЭЛТ

Бизнесээ өсгөх нууц / “Библи дэх бизнесийн нууц” номоос

Бурханы дуу хоолойг сонсох нь

Өөртөө эргэлзээ, түгшүүрийг ялах

Хүлээлт

BibleProject | Topa

Миний бизнес Бурханых

Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулал

Миний зорилго юу вэ? Бурханыг болон бусдыг хайрлахад суралцах нь
