Үүрдийн гайхширал | New Life чуулганаас гаргасан Христ мэндэлсэн баярын уншлагын төлөвлөгөө Загвар

Timeless Wonder | a Christmas Reading Plan From New Life Church

19-с 1 дахь өдөр

Танилцуулга

Есүс хүн төрөлхтнийг гэмээс чөлөөлөхөөр дэлхийд ирсэн. Амьдралын маань бүхий л цаг үеүдэд нигүүлсэл дээр нигүүлслийг өгч, Христ мэндэлсэн баяр бүрээр биднийг Өөртөө ойртуулахын тулд Өөрийгөө хэрхэн даруу болгосныг гайхах бас эмээх сэтгэлээр эргэцүүлэн бодоход хүргэдэг билээ. Таны амьдралын ирээдүй, одоо болон өнгөрсөнд Есүс төрснөөрөө ямар үр нөлөөтэйг харуулахаар энэхүү төлөвлөгөө зохиогдсон юм. Түүний хязгааргүй гайхамшиг хүрч бас эдгээж чадахааргүй ямар ч талбар таны амьдралд байхгүй.

1 дэх өдөр

Есүс биеэрээ бидэнтэй хамт байснаас Сүнс ирэх нь илүү дээр гэж яагаад хэлсэн талаар та гайхан бодож байсан уу? Христ мэндэлсэн баяр бол бидэнтэй хамт байхаар Бурханы Хүү махан биеэр төрсөн тухай түүх юм. Иммануел. Түүний Ариун Сүнсний ирэлт гэдэг нь Тэр бидний дотор орших явдал билээ. Ариун Сүнс нь Есүстэй адил болоход биднийг хүчирхэгжүүлэхээр бидний дотор амьдарч буй Гайхамшигт Зөвлөгч болох Христийн өөрийнх нь Сүнс юм.

Виллиам Темпль үүнийг ийнхүү тайлбарласан байна: “Гамлет эсвэл Лир ван зохиолыг үзүүлээд намайг яг ийм жүжгийн зохиол бич гэвэл тэр нь сайн зүйл биш. Шекспер л үүнийг бичиж чадна, харин би бол чадахгүй. Есүсийн амьдралыг надад харуулчхаад тийм л амьдралаар намайг амьдар гэвэл Есүс л чадахаас би бол чадахгүй. Харин Есүсийн Сүнс ирээд миний дотор амьдарвал би түүнийхтэй адил амьдралаар амьдрах боломжтой.” Христийн адил амьдрахад дотроос маань удирдах Ариун Сүнсний бэлэг авьяас бидэнд бий.

Энэ үнэнийг үл харгалзан бидний ихэнх нь ирээдүйн тухай тэр тусмаа Христ мэндэлсэн баярын үер санаа зовж, өөрсдийгөө шаналгадаг. Зүйл бүрийн асуултуудаар сэтгэлээ шаналгаж эхэлнэ. Тухайлбал, би ямар хүн болох бол? Би юу хийж бүтээх вэ? Өв залгамжлал маань юу билээ? гэх мэт. Библид бичигдсэн Бурханы амлалтын тамга -ыг бид мартчихдаг. Энэ тамга бол үрчлэлийн хууль ёсны бэлэг тэмдэг билээ. Түүний сүнсээр аюулгүй болж, хамгаалагдсан бас хангагдсан хөвгүүд, охид байхаар бид тамгалагдсан билээ. Тэр бидэнд "үрчлэлийн сүнс"-ийг өгчээ. Түүнд байгаа бүхэн биднийх. Энэ бол бидний нигүүлслийн өв бөгөөд үүнийг бид үрэн таран хийх ёсгүй. Одоо цагийн төлөөх бидэнд зориулсан амлалт бол бүх цаг мөчид Тэр бидэнтэй хамт байдагт оршино. Ирээдүй цагийн төлөөх бидэнд зориулсан амлалт бол дотор маань эхлүүлсэн сайн үйлс нь итгэмжтэйгээр төгсөх болно гэдэгт оршино. Тэр хэзээ ч бүтэлгүйтдэггүйн адил Тэр одоо ч бүтэлгүйтэхгүй.

Тэгэхээр ирээдүйнхээ тухай санаа зовниж буйгаа мэдэж эхлэх тэр л цаг мөчид та түр хүлээзнээд ийм мэдрэмж хаанаас үүдэлтэйг мэдүүлж өгөхөд туслаач хэмээн Ариун Сүнснээс асуугаарай. Еден цэцэрлэгт бий болсон тэр л эх үүсвэрээс айдас, эргэлзээ гарч ирдэг. Тиймээс бид "Амар тайван байдлыг минь алдагдуулж буй ямар худал хуурмагт би итгээд байна вэ?" гэж асуух хэрэгтэй. Гайхамшигт Зөвлөгч, Энхийн Жонон бол ганц бөгөөд хэзээ ч өөрчлөгдөшгүй Тэр биднийг Өөртөө буцаан авчрах болно. Тэр бол Иммануел, Бурхан бидэнтэй хамт оршдог.

Хэрэгжүүлэх зүйлс: Ирээдүйтэй холбоотой айдсын сүнстэй та нэгдсэн байж болох тэр л санаа зовнилын талбараа та тайлбарлаж чадах уу? Зөвлөж, үнэнийг сануулж өгөөч хэмээн Ариун Сүнсийг та уриарай.

*Эхний өдрийн уншлагын агуулгыг Жон Р. В. Стоттын Христ итгэлийн үндэс номоос эш татав.

Энэ төлөвлөгөөний тухай

Timeless Wonder | a Christmas Reading Plan From New Life Church

Энэхүү гурван долоо хоногийн төлөвлөгөө нь Өөрийн хүү Есүсээр дамжуулан Бурхан бидэн дээр хэрхэн ирсэн тухай мөнхийн гайхамшиг дундуур биднийг алхуулах болно. Уг төлөвлөгөө Даваа гарагт эхлэх бөгөөд долоо хоногийн төгсгөлд баярын өдрүүдээрээ амарч, эдгээрийг эргэцүүлэн бодоход зориулан богино хэмжээний агуулгатай байхаар төлөвлөгдсөн юм. Христ мэндэлсэн өдөр бол бидний ирээдүй, одоо болон өнгөрсөнд зориулсан утга учиртай болохыг судлаарай.

More

Энэхүү төлөвлөгөөг боловсруулсан Шинэ Амьдрал чуулганд бид талархлаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоос руу нэвтрэн авах боломжтой. https://newlifechurch.tv