Үүрдийн гайхширал | New Life чуулганаас гаргасан Христ мэндэлсэн баярын уншлагын төлөвлөгөө Загвар

10 дахь өдөр
Лук номонд Есүсийн эх Мариаг бахдан гайхахаар олон зүйлсийг бичсэн байдаг. Тэнгэр элч Габриел онгон байсан түүн дээр ирж "Хамгийн Дээд Нэгэний Хүүг" хэвлийдээ тээх болно гэсэн мэдээг дуулгахад тэрээр алмайрахын зэрэгцээ айж мэгдсэн хариу үйлдэл үзүүлдэг. Харин Габриелд өгсөн түүний эцсийн хариулт нь Лук 1:38 -д "Эзэний шивэгчнийг харагтун. Хэлсэн үгсийн тань дагуу надад биелэх болтугай" хэмээн даруугаар өгүүлсэн байна.
Зохиолч Тим Келлерийн "Нууцлагдсан Христ мэндэлсэн баяр" хэмээх номд Мариагийн үгийн чухал ач холбогдлын талаар ийнхүү тайлбарлажээ:
Библийн эртний орчуулгад Мариа хэлэхдээ "Хэлсэн үгийн тань дагуу надад биелэх болтугай" хэмээжээ (Лук 1:38,). Эдгээр нь түүний хүүгийн хэлсэн "Гэвч миний хүслээр биш, харин Таны хүслээр болог" (Матай 26:39) гэсэнтэй тун ойролцоо байв. Есүсийн түүнд юу хийж өгөх гэж буйг нь мэдэхээсээ өмнө Мариа энэхүү буултыг хийсэн юм. Бид Мариагийн түүнд зориулсан золиос бүрийг мэддэг. Есүс түүний төлөө хязгааргүй их золиос гаргасан. Мариа дэлхийд дорд орно гэдгээ хүлээн зөвшөөрсөн бол Бурханы Хүү тэнгэрээс газар дэлхийд ямар холоос бууж ирсэн болохыг та бодож үзээрэй. Тийм хатуу ичгүүр ба нэр алдрын соёлын дунд Мариа өөрийн амьдралаа эрсдэлд оруулан Бурханы хүслийг хүлээн зөвшөөрч буйгаа мэдэж байсан. Гэтэл Есүс Бурханы хүслийг хүлээн зөвшөөрснөөр бүх зүйлээ зориулахаа мэдэж байсан... Гэвч түүний дуулгавартай байдлын үр дүнд хязгааргүй, төгсгөлгүй аврал бид бүхний төлөө алдрын баялаг болж ирсэн билээ.
Хүүхдээ алдаж буй төсөөлөхийн аргагүй шаналлыг Мариа биеэрээ амссан.Тэр Түүний үхлийг нүдээрээ харж, дараа нь булш нь хоосон байхыг олж мэдсэн мөн Түүний дахин амилсан биеийг хардаг билээ! Тэр зовлон шаналал, хагацлыг туулсан хэдий ч хэмжээлшгүй баяр хөөрийг бас мэдэрсэн юм. Мариагийн түүх эхнээсээ зовлон шаналал эсвэл нөхцөл байдлаасаа үүдэн дуулгаваргүй байхыг өөртөө зөвшөөрөөгүй билээ. Мариа Есүсийн адил Эцэгийнхээ хүсэлд өөрийгөө бүрэн зориулсан. Учир нь Мариа өөрийнхийг бус харин бүхнээс дээд Түүний хүслийг эрэлхийлсэн явдал юм.
Хэрэгжүүлэх зүйлс: Таны амьдралд Бурханыг дуулгавартай дагахад саад болохыг хүлээн зөвшөөрч буй ямар нэгэн нөхцөл байдал байна уу? Амьдралаа Бурханы хүслээр залуурдах зуураа "өөрийгөө үхүүлэх"-эд тусалж өгнө үү хэмээн та Бурханд гуйн залбираарай. Таны өнөөдрийн амьдрал ямар ч хэцүү нөхцөлтэй байсан, Есүсийн үгийн дагуу "гэвч минийхийг бус, харин Таны хүсэл амьдралд минь биелэг" (Maтай 26:39) хэмээн залбираарай.
Энэ төлөвлөгөөний тухай

Энэхүү гурван долоо хоногийн төлөвлөгөө нь Өөрийн хүү Есүсээр дамжуулан Бурхан бидэн дээр хэрхэн ирсэн тухай мөнхийн гайхамшиг дундуур биднийг алхуулах болно. Уг төлөвлөгөө Даваа гарагт эхлэх бөгөөд долоо хоногийн төгсгөлд баярын өдрүүдээрээ амарч, эдгээрийг эргэцүүлэн бодоход зориулан богино хэмжээний агуулгатай байхаар төлөвлөгдсөн юм. Христ мэндэлсэн өдөр бол бидний ирээдүй, одоо болон өнгөрсөнд зориулсан утга учиртай болохыг судлаарай.
More
Холбоотой төлөвлөгөө

Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулал

Бурханы дуу хоолойг сонсох нь

ГЭРЛЭЛТ

Миний зорилго юу вэ? Бурханыг болон бусдыг хайрлахад суралцах нь

Бизнесээ өсгөх нууц / “Библи дэх бизнесийн нууц” номоос

Хүлээлт

Өөртөө эргэлзээ, түгшүүрийг ялах

Үйлс номыг судлахуй: Зарц удирдагч

BibleProject | Topa
