Төлөвлөгөөний мэдээлэл

Өгөөмөр байх: Мөнгөтэйгөөр ба мөнгөгүйгээрЗагвар

Being Generous: With and Without Money

5-с 4 дахь өдөр

Хаанаас эхлэвэл зохих вэ?


Та өгөөмөр нэгэн байхыг хүсэх хэдий ч хэрхэн эхлэхээ мэдэхгүй байна уу? Та ганцаараа биш шүү. Бид одоогоор сэтгэлгээгээ дахин хэлбэржүүлэх хэд хэдэн арга замуудыг авч үзэцгээсэн. Өнөөдөр бид, утга учир бүхий үйлдэл рүү хэрхэн урагшлах талаар авч үзэх болно.


Би хэрхэн туслах вэ? Санаа зоволт, төлөвлөгөөнүүд болон асуудлуудад оюуны эрч хүчнийхээ ихэнхийг зарцуулах нь маш амархан байдаг. Гэвч өөрсдийнхөө хэрэгцээнд анхаарлаа төвлөрүүлэхэд бид хэт их цагийг зарцуулах үед бусдын хэрэгцээг олж харах мэдрэмтгий байдал маань алга болдог.


Гэхдээ өөрөө өөртөө анхаарал төвлөрүүлэх байдлаа сониуч зангаар орлуулах үед юу болдог вэ? Бид, "Эргэн тойрны маань хэрэгцээ юу байна вэ?" эсвэл "Би хөршдөө хэрхэн туслаж чадах вэ?" зэрэг асуултуудыг асууж эхэлдэг.


Сониуч зан бол бидний бусдад өгөх зүйл ба бусдын хэрэгцээний хоорондох гүүр юм. Энэ нь мөн бидний өгөөмөр байдлыг зөв зүг рүү чиглүүлэхэд тусалдаг. Мэдээж, олж мэдэх бүхий л хэрэгцээг та хангаж чадахгүй ч өгөөмөр байх замаар та хэн нэгэнд тусалж чадна.


Та ганцаараа биш шүү. Та бол хувь хүн хэдий ч та мөн өөрөөсөө хамаагүй давсан том зүйлийн нэг хэсэг мөн. Есүсийн дагалдагч болохынхоо хувьд та бусдад анхаарлаа төвлөрүүлэх хэсэг бүлэг хүмүүсийн нэг хэсэг нь аж. Бид өөрсдийгөө харж хандах хэрэгтэйн хажуугаар бусад хүмүүсийн сайн сайхан байдалд ч мөн хүлээх хариуцлага бүхий хүмүүс аж.


Залбир: Бурхан минь ээ, өгөөмөр байх арга замыг олж мэдэхэд надад туслаач. Есүсийн Нэрээр залбирлаа, амен.


Уриалга: "Хөршид маань юу хэрэгтэй байна вэ?" гэдгийг өөрөөсөө асуу. Мөн хэрэв та тэдэнд юу хэрэгтэй байгааг нь мэдэхгүй байгаа бол тэднээс асуугаарай.


Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Being Generous: With and Without Money

Магадгүй та тэрбумтан эсвэл дунд сургуулийн хүүхэд байж болох ч–аль нь ч байсан хамаагүй та өгөөмөр нэгэн байж болно. Өгөөмөр байх нь банкны данстай чинь биш харин сэтгэлгээтэй тань хамааралтай зүйл. Есүс өгөөмөр амьдрал...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Life.Church-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: https://www.life.church/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна