Төлөвлөгөөний мэдээлэл

Өгөөмөр байх: Мөнгөтэйгөөр ба мөнгөгүйгээрЗагвар

Being Generous: With and Without Money

5-с 2 дахь өдөр

Эд хөрөнгийг тань эзэн нь хэн бэ?


Эд хөрөнгөтэй байх нь сайхан мэдрэмжийг төрүүлдэг, тийм биш гэж үү? Өмсөх дуртай хувцас эсвэл уух дуртай аяга гэх мэт хэрэглэх дуртай зүйл гэж бидэнд бүгдээрэнд нь л байдаг. Очихоор үргэлж мөрөөддөг байсан газартаа хүрэх нислэгийн тасалбар эсвэл цоо шинэ байшингийн түлхүүр гэх мэт ирээдүйдээ өмчлөхөөр найдах хангалттай зүйл бидэнд мөн байдаг. Эд хөрөнгөтэй байх нь буруу зүйл биш харин үүний эзэн нь хэн болохыг мартахгүй байх нь үнэхээр тустай аж. Дуулал 24:1-т ингэж хэлдэг:


Газар хийгээд түүнийг дүүргэдэг бүхэн, Дэлхий хийгээд түүнд оршигч бүгд ЭЗЭНийх юм ...

Тиймээс таны эд хөрөнгөний эзэн нь хэн бэ? Бид өөрсдөө биш. Энэ дэлхий дээрх ахархан хугацаанд бидэнд өгөгдсөн эх сурвалжуудыг харгалзагчид нь бид аж.


Амьдралыг таалан хүртээсэй гэж Бурхан биднээс хүсдэг ба таалан хүртэхээр бидэнд өгөгдсөн зүйлсийнхээ төлөө Түүнд талархагтун. Тэр бидний хэрэгцээг хангадаг учраас өөртөө байгаа зүйлээсээ бид чангаар зуурах шаардлагагүй. Эцэстээ, энэ нь үнэндээ биднийх биш шүү дээ, мөнхийн улс руу бид үүнийгээ авч явахгүй шүү дээ.


Тэгэхээр Бурханы бидэнд өгсөн зүйлсийг төсөвлөн, хадгалж бас таалан хүртэх үедээ "энэ минийх" гэсэн сэтгэлгээнээс "эдгээр нь бусадтай хуваалцахын тулд надад өгөгдсөн" гэсэн сэтгэлгээнд шилжицгээе—учир нь бидэнд байгаа бүхнийг бидний Бурхан бидэнд баяртайгаар өгсөн. Одоо бид Түүний үлгэр жишээг дагах цаг ирээд байна.


Залбир: Бурхан минь ээ, эд хөрөнгөнөөсөө бага зуурахад минь надад туслаач. Есүсийн Нэрээр залбирлаа, амен.


Уриалга: Байгаа зүйлийн тань эзэн нь Бурхан гэж бодох нь эд зүйлсийнхээ талаар юу гэж боддогийг тань хэрхэн өөрчлөх талаар тунгаан бод.


Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Being Generous: With and Without Money

Магадгүй та тэрбумтан эсвэл дунд сургуулийн хүүхэд байж болох ч–аль нь ч байсан хамаагүй та өгөөмөр нэгэн байж болно. Өгөөмөр байх нь банкны данстай чинь биш харин сэтгэлгээтэй тань хамааралтай зүйл. Есүс өгөөмөр амьдрал...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Life.Church-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: https://www.life.church/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна