Төлөвлөгөөний мэдээлэл

Чин зоригтон: 6 долоо хоногийн аялал Загвар

Fearless: A Six-Week Journey

88-с 6 дахь өдөр

Долоо хоног 1: Салхи ба давалгаанууд



ТҮҮНИЙ ҮГИЙН УС

Матай 14:22-33-г унш.



Одоо 22-24-р эшлэлүүдийг дахин унш тэгээд дагалдагчид ямар нөхцөлд байсан талаар бодож үз. Та өөрийгөө тэнд байгаагаар төсөөл. Та өөрийгөө тэдний оронд тавиад үз. Та нөхцөл байдлыг найздаа хэрхэн тодорхойлох вэ? Та юу бодож эсвэл ямар мэдрэмж танд төрөх бол?



ҮНЭН ДОТОР АЛХ

Давалгаа завийг хүчтэйгээр цохиж байсан, салхи тэднийг сөрөн салхилж байсан, бас тэд огт урагшилж чадахгүй мэт санагдаж байсан. Дагалдагчид далайд олон цаг байсан нь гарцаагүй. Энэ төсөөлөл нь бидний өдөр бүрийн амьдралыг дүрслэхүйц зүйрлэл мөн. Өдөр 2-т та Дуулал 46-р бүлгийг уншсан боловч дахин унш, дуулаач хэрхэн залбирсанд анхаарлаа хандуул. Дууллын ямар хэсэгтэй та илүү холбогдож байна вэ? Бурханаас таны итгэлийг барьж босгохыг гуйхад цаг гарга.



ЗҮРХ СЭТГЭЛИЙН МЭЛМИЙГ ТӨВЛӨРҮҮЛ

Өнөөдрийн төв эшлэлийг чимээгүйхэн дахин давтан хэл. Зүрхэндээ түүнийг нууж, түүнийг тунгаан бод, бас өдрийнхөө туршид үүнийг залбирлаа болго.



Матай 14:31-33

Есүс тэр даруй гар сунган түүнийг зуурч—Өчүүхэн итгэлтэн минь ээ, чи юунд эргэлзэв? гэж хэлсэн. Тэр хоёрыг завин дээр гарахад салхи зогссон. Мөн завин дээр байгсад Түүнд мөргөж—Та үнэхээр Бурханы Хүү мөн гэцгээв

Бичээс

Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

Fearless: A Six-Week Journey

Таны хэрээс хэтэрсэн мэт санагдах бас итгэлийн амьдралаас тань хойш татах айдсыг хэрхэн давж гарах болон эрх чөлөөт, айдасгүй, үр нөлөө бүхий бас гэрчлэл болсон цоо шинэ амьдралаар хэрхэн амьдрахыг сурна! Завгүй ээж нар,...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Thistlebend Ministries болон зохиолч Лори Акер нарт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.thistlebend.org/lookingahead/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна