Төлөвлөгөөний мэдээлэл

Чин зоригтон: 6 долоо хоногийн аялал Загвар

Fearless: A Six-Week Journey

88-с 10 дахь өдөр

Долоо хоног 1: Салхи ба давалгаанууд



ТҮҮНИЙ ҮГИЙН УС

Матай 14:22-33-г унш.



Есүс дагалдагчиддаа хандан 27-р эшлэлд юу гэж хэлснийг хар. Петр айсан. Айсан үеэ та эргэн санахад хэдэн хормыг зарцуул. Та ганцаараа байхаас айдаг уу? Та хэцүү утасны яриа өрнүүлэхээс айдаг уу? Сайнмэдээ хуваалцах талаар бодох үедээ та айдаг уу? Таныг гомдоосон хүнтэй түрүүлж ярихаас та айдаг уу? Үйл явдал бүрийн тухай бодох үедээ, Есүсийн хайрын дагуу хэлсэн үгсийг танд хэлж буйгаар бодож үз.



ҮНЭН ДОТОР АЛХ

Та Есүсийн үгсийг хэрхэн зүрх сэтгэлдээ оруулж чадах вэ? Та Түүнд итгэдэг үү? Цаг гарвал Иохан 15:17-р эшлэлийг үргэлжлүүлэн унш. Тэрээр дагалдагчидаа энэ дэлхийд болон өдөр бүрийн амьдралдаа Түүний төлөө амьдрахаас ирэх түвэгтэй асуудлуудад хэрхэн бэлтгэж буй Есүсийн үгсийг сонс. Тэрээр танд хайртайгаа хэлж байна! Залбирах үедээ, эдгээр үнэнийг зүрэндээ оруулахад тань туслахыг Түүнээс гуй. Тэдгээрийг бүхлээрээ таны хэн болохын тань нэг хэсэг болох хүртэл бодол санаа болон зүрх сэтгэлд тань сүлжиж өгөхийг Эзэнээс гуй, тэгснээрээ та юу ч болж байсан айдсын дагуу биш харин итгэлээр хариу үйлдэх боломжтой болно!



ЗҮРХ СЭТГЭЛИЙН МЭЛМИЙГ ТӨВЛӨРҮҮЛ

Өнөөдрийн төв эшлэлийг чимээгүйхэн дахин давтан хэл. Зүрхэндээ түүнийг нууж, түүнийг тунгаан бод, бас өдрийнхөө туршид үүнийг залбирлаа болго.



Матай 14:31-33

Есүс тэр даруй гар сунган түүнийг зуурч—Өчүүхэн итгэлтэн минь ээ, чи юунд эргэлзэв? гэж хэлсэн. Тэр хоёрыг завин дээр гарахад салхи зогссон. Мөн завин дээр байгсад Түүнд мөргөж—Та үнэхээр Бурханы Хүү мөн гэцгээв

Ѳдѳр 9Ѳдѳр 11

Энэ төлөвлөгөөний тухай

Fearless: A Six-Week Journey

Таны хэрээс хэтэрсэн мэт санагдах бас итгэлийн амьдралаас тань хойш татах айдсыг хэрхэн давж гарах болон эрх чөлөөт, айдасгүй, үр нөлөө бүхий бас гэрчлэл болсон цоо шинэ амьдралаар хэрхэн амьдрахыг сурна! Завгүй ээж нар,...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Thistlebend Ministries болон зохиолч Лори Акер нарт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.thistlebend.org/lookingahead/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна