Төлөвлөгөөний мэдээлэл

Чин зоригтон: 6 долоо хоногийн аялал Загвар

Fearless: A Six-Week Journey

88-с 2 дахь өдөр

ТАНИЛЦУУЛГА

Дуулал 46-р бүлгийг унш



ЗҮРХЭЭ БЭЛТГЭХ НЬ

Христитгэлт алхаандаа болон өдөр тутмын амьдралдаа айдсаар хязгаарлагдсан, өсөлт нь зогссон, эсвэл тэр ч бүү хэл саажсан олон эмэгтэйчүүд байдаг. Тэд Эзэний баяр хөөрийг амсаж чаддаггүй ба Бурханы тэдэнд зориулсан зорилгын дагуу амьдрахаас ирэх таашаалыг хүртэж чаддаггүй ба айдас, санаа зовнил ба түгшүүрээсээ болоод ялалт бүхий христитгэлт амьдралыг амсаж чаддаггүй. Бурханыг алдаршуулахаас болон өдөр бүртээ Түүнийг таалан соёрхоход айдас танд хэрхэн саад болж байж болох вэ?



Та бидэнтэй яг л адилхан хэдэн гэгээнтнүүдийн бодол санаа ба айдсуудыг дор тэмдэглэжээ. Тэдгээрийг унш мөн энэ тэмцэлдээнд ганцаараа биш болохоо мэдэгтүн. Зүрхэнд тань нуугдан буй айдсуудыг ил гаргаж өгөхийг Эзэнээс гуй.



“Өнөөдрийн гэмээс“болоод Бурханы ивээлийг хүртэж чадахгүй байх вий гэж би айдаг ... Би үнэхээр зөрүүд нэгэн учраас хүнд арга замаар Тэр надад ямар нэгэн зүйлийг заах вий гэж би санаа зовдог.



Бүр мөсөн зориулалт гаргах эрс тэс амьдралаар амьдрахын үр дагавараас би айдаг. Найзууд, гэр бүл, хүүхдүүд тэр ч бүү хэл бусад христитгэлтнүүд гэх мэт бусад хүмүүс юу гэж бодох бол?



Түүний Хэн болох, намайг эсэн Түүний хайрыг би мэддэг атлаа хяналтыг тавихаас, Түүгээр удирдан дагуулахаас би айсан хэвээрээ л байна. Мэдрэмж нь дуулгавартай байдлын үр дүн атал заримдаа би дуулгавартай байдлаас өмнө мэдрэмж ирэхийг нь хүлээдэг.



Ач холбогдолгүй байдлаас би айдаг.



Зорилго, найдвар, мөрөөдөл маань Бурханы надад зориулсан тѳлѳвлѳгѳѳтэй нийцэхгүй байх вий гэдгээс би үнэхээр айдаг. Хэрэв би Түүнийг дагах юм бол гэрээсээ асар хол газар амьдрахаар нүүх ёстой болох вий гэдгээс би айдаг.



Урам хугарахаас би үнэхээр айдаг. Эцэг эх маань үнэхээр олон удаа сэтгэлийг минь гонсойлгож байсан болохоор Бурханд найдаж болно гэдэгт итгэхэд надад үнэхээр хэцүү байдаг.



Нөхцөл байдал маань үнэхээр хэцүү. Тэр надад хайргүй юм боловуу эсвэл миний төлөө ажлаа хийхгүй байгаа юм боловуу учир нь би залбирсан хэдий ч юу ч өөрчлөгдөөгүй л байна. Хэрэв Тэр хүч чадалтай Нэгэн юм бол Тэр үүнийгээ яагаад ашигладаггүй гэж?



Библи үнэн гэдэгт би итгэж чаддаггүй тиймээс би итгэх бас хийх зүйлээ сонгодог; тэгээд энэ нь яагаад болохгүй байгаа юм болоо гэж гайхширдаг. Би Бурханд итгэж, Түүний Үгэнд дуулгавартай байхыг хүсэж байна, тиймээс би өөрийнхөө хүслээр үүнийг үйлддэг бас энэ нь надад тийм ч сайнаар тусдаггүй ... тиймээс би Түүнийг буруутгадаг.



Хэрэв би Түүнд бүрэн өөрийгөө тушаах юм бол би өөрийгөө танихгүй нэгэн болно эсвэл өөрийнхөө тийм ч таалдаг нэгэн биш болох вий гэдгээс би айдаг.


ЗҮРХ СЭТГЭЛИЙНХЭЭ ХАРААГ ТӨВЛӨРҮҮЛ

Та юунаас айдаг вэ? Дуулал 46-р бүлгийг ашиглан залбирах замаар дуусгагтун.


Бичээс

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Fearless: A Six-Week Journey

Таны хэрээс хэтэрсэн мэт санагдах бас итгэлийн амьдралаас тань хойш татах айдсыг хэрхэн давж гарах болон эрх чөлөөт, айдасгүй, үр нөлөө бүхий бас гэрчлэл болсон цоо шинэ амьдралаар хэрхэн амьдрахыг сурна! Завгүй ээж нар,...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Thistlebend Ministries болон зохиолч Лори Акер нарт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.thistlebend.org/lookingahead/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна