Магтаал: Дуулал номын судлалЗагвар

Энэ хэсэгт юуг өгүүлж байна?
Хүний гараар хийгдсэн үндэстнүүдийн хуурамч шүтээнүүд бол амьгүй харин Тэнгэрийн Бурхан бол Израилын тусламж, бамбай байв. Дуулал номыг бичигч Бурханы нигүүлсэл, зөвт байдал, өрөвдөх сэтгэлийг магтсан.
Энэ юу гэсэн утгатай вэ?
Израилчууд эдгээр дууллыг Дээгүүр өнгөрөх баяраар дуулдаг уламжлалтай. Тэдний Бурхан бол Тэнгэр газрыг Бүтээгч байсан учраас эргэн тойрныхоо үндэстнүүдэд тэд өөр байсныг эдгээр эшлэлүүд Бурханы хүмүүст сануулдаг байлаа. Бүхий л алдар мөнхийн мөнхөд Түүнийх. Түүний хайр, итгэмжит байдал нь Түүнд найдаж, Түүнийг бүрэн гүйцэд дуулгавартай дагахад өдөөгч нь байх ёстой байсан. Үхэл нь ойртож буйг мэдэж байсан учраас Сүүлчийн зоог дээр Есүс Дуулал 116-р бүлгийг дагалдагчдынхаа хамт дуулжээ. Тэр "авралын аягыг" өргөсөн бөгөөд хэсэгхэн хугацааны дараа загалмай дээр дэлхийн гэмийн төлөө Өөрийнхөө хүслээр нас барах Түүнд өгөгдсөн Бурханы ажлыг нигүүлсэнгүйгээр бас хайраар гүйцэтгэв.
Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?
Бичээс дээр илчлэгдсэнчлэн – засгийн газраас, сургуулиас, шүүх тогтолцооноос – өнөөгийн нийгэмд Бурханы талаарх ор мөрийг арилгахад бүхий л хүчин чармайлтаа гаргаж буй мэт харагддаг. Та дэлхийг өөрчилж чадахгүй ч Бурхан таныг өөрчилж чадна. Бидний Бурхан бол Бүтээгч, Аврагч, Эзэн бөгөөд дэлхийн Хаанаар нэг л өдөр залрах Нэгэн учраас итгэгчид өөр байх ёстой. Христийн үхэл, оршуулга, дaхин амилалтын улмаас үхлийн айдсаас та чөлөөт байх боломжтой. Итгэл, дуулгавартай байдлын улмаас ямар арга замаар та Түүнд хариулсан бэ? Түүний нигүүлсэл, зөвт байдал, өрөвдөх сэтгэлийн төлөө өнөөдөр та талархлаа Түүнд хэрхэн харуулж чадах вэ?
Энэ төлөвлөгөөний тухай

Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.
More
Холбоотой төлөвлөгөө

Бизнесээ өсгөх нууц / “Библи дэх бизнесийн нууц” номоос

ГЭРЛЭЛТ

Үйлс номыг судлахуй: Зарц удирдагч

BibleProject | Topa

Миний бизнес Бурханых

Өөртөө эргэлзээ, түгшүүрийг ялах

Бурханы дуу хоолойг сонсох нь

Миний зорилго юу вэ? Бурханыг болон бусдыг хайрлахад суралцах нь

Хүлээлт
