Магтаал: Дуулал номын судлалЗагвар

Worship: A Study in Psalms

106-с 84 дахь өдөр

Энэ хэсэгт юуг өгүүлж байна?

Бүхнээс дээгүүр өргөмжлөгдсөн Нэгэнд магтаал өргө хэмээн дуулал номыг бичигч Эзэнийг зарц нарыг дууддаг. Сонгосон хүмүүс болох израилчуудыг Египетээс чөлөөлсөн талаар тэр дурсан санав.

Энэ юу гэсэн утгатай вэ?

Дуулал 113-118-р бүлгүүд Агуу Халлел (Халлелүяа) гэдгээрээ олонд танигдсан бөгөөд эдгээрийг Дээгүүр өнгөрөх баярын үдэш дуулдаг. Өнөөдрийн эшлэлүүд магадгүй хоолны өмнө дуулагддаг байсан боловуу. Орших хаанчлалын хамгийн сүр жавхлантай Удирдагч нь Бурхан байсан ч Дуулал 113-р бүлэг ядуу, гачигдагсад, итгэлгүй хүмүүсийн амьдрал дахь Түүний оролцоо, сонирхлыг тодорхойлсон байдаг. Дуулал 114-р бүлэг дэх Гэтлэлийн дууг иудейчүүд дуулах үедээ Түүний аврал, хүч чадал, хангамжийн талаар эргэн санацгаадаг байв. Түүний агуу оршихуйн талаарх бодол хүндэтгэл, баяр хөөрөөр зүрхийг нь чичирхийлүүлэх нь лавтай.

Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?

Эзэн бол дэлхий дээр юу болж байгаад огт оролцдоггүй, сонирхдог ч үгүй хөндлөнгийн ажиглагч биш. Бидний амьдрал дахь Түүний оролцоо бол Тэр юу хийсэн болохыг санах мөн Түүний Хэн болохыг магтах шалтгаан мөн. Итгэгчид болохын маань хувьд Бурхан биднийг сүнслэг байдлын ядуурлаас гарган Христ дотор хааны гэр бүлийн гишүүний байр сууринд тавьжээ. Өдөр тутмын амьдралд маань Тэр биднийг чиглүүлдэг, бие махбодын хэрэгцээг маань мөн сүнслэг байдлын шинэчлэлтээр биднийг хангадаг. Амьдралд тан Бурхан хэрхэн ажлаа хийсэн талаар бод. Бурханы аврал ба хүч чадлыг та хэрхэн мэдэрч байсан бэ? Тэр таны төлөө юу хийснийг эргэн дурсах нь Түүнд тасралтгүйгээр магтаалыг өргөн мөн өдөр бүр Түүнд найдаж, дуулгавартай дагахад таныг хөтлөх ёстой. Энэ долоо хоног амьдралаараа хааны гэр бүлийн гишүүн болохоо та хэрхэн харуулах боломжтой вэ?

Энэ төлөвлөгөөний тухай

Worship: A Study in Psalms

Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Thomas Road Баптист Чуулганд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://www.trbc.org