Магтаал: Дуулал номын судлалЗагвар

Энэ хэсэгт юуг өгүүлж байна?
Давидын баярын дуу нь буруутнуудын шударга Шүүгч гэдгээр нь Эзэнийг магтжээ.
Энэ юу гэсэн утгатай вэ?
Эзэний найдаж болохуйц гэдгийг туршлагаасаа Давид өгүүлжээ. Асуудал гарах үед Түүний оршихуй бол нуугдаж болох газар бөгөөд; Түүний Нэрийг дуудах хүмүүс хэзээ ч урам хугарахгүй байх болно. Энэ үзэл бодлоос, Израилын бүх дайснууд ялагдах өдөр ирэх болно гэсэн эш үзүүллэгийг Давид бичжээ. Тэр яг л Давидад үйлдсэн шигээ, Өөрийнхөө хүмүүсийн төлөө Бурхан зөвт байдлаар үйлдэх болно. Улмаар Бурханы өршөөл өөрт нь хэрэгтэй байсан тэр одоогийн амьдралынхаа талаар тэр өгүүлсэн. Давид Эзэнийг магтан, тэгснээ, "Одоо бүү зогсооч Эзээн!" гэж хэлэн тусламжийг Түүнээс гуйлаа. Давидын хүсэлтийн шалтгаан яагаад тэр "Бурханы зүрх сэтгэлтэй адил зүрх сэтгэлтэй нэгэн" гэгддэгийг илчилдэг – Сион дээр Эзэнийг бүхний өмнө магтахыг тэр хүссэн.
Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?
Хэзээ нэгэн цагт тэдний хүссэнээр Бурхан гуйлтад нь хариулаагүйгээс мөн Тэр өөрсдийг нь орхисон гэж дүгнэснээс болоод зарим хүмүүс чуулганд ирэхээ больдог. Тодорхой асуудлыг Бурхан хэрхэн шийдвэрлэсэнд сэтгэл гонсгор байх үе танд гарч байсан уу? Түүний дотно оршихуйн талаарх ойлголт – болох нэн даруйн тайвшралаас хамаагүй агуу зүйлийг танд өгөхийг Тэр хичээж байгаа байж болох юм. Энэ дэлхий дээр ямар нэгэн асуудал үргэлж л байх болно, гэхдээ Эзэн бол бидний итгэж болохуйц хоргодох газар минь билээ. Гэсэн хэдий ч Түүний хариу үйлдэл зөв бөгөөд шударга байдаг. Хэцүү нөхцөл байдлын төлөө залбирсан хэвээрээ байгаа ч гэсэн таны төлөө Бурхан юу хийснийг өнөөдөр хэн нэгэнд хэл.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.
More
Холбоотой төлөвлөгөө унших

Өөртөө эргэлзээ, түгшүүрийг ялах

Хүлээлт

Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулал

Үйлс номыг судлахуй: Зарц удирдагч

Миний бизнес Бурханых

Миний зорилго юу вэ? Бурханыг болон бусдыг хайрлахад суралцах нь

ГЭРЛЭЛТ

Бурханы дуу хоолойг сонсох нь

Бизнесээ өсгөх нууц / “Библи дэх бизнесийн нууц” номоос
