Магтаал: Дуулал номын судлалЗагвар

Энэ хэсэгт юуг өгүүлж байна?
Дорой болон гачигдагсдыг аврахаар, тэднийг буруутны гараас чөлөөлөхөөр Эзэн боссон. Гэсэн ч, Эзэнийг хүлээж байх үед Давидад мартагдсан мэт санагджээ. Бурханы хувиршгүй хайр түүнийг дуу дуулахад хүргэв.
Энэ юу гэсэн утгатай вэ?
Тэр юун дээр анхаарлаа төвлөрүүлж буйгаас Давидын хараа хамаарч байлаа. Дайсныхаа сайрхлыг сонсон, зөвхөн нөхцөл байдлаа л харах үедээ Бурхан нүүр царайгаа нууж буй мэт, бодол санаа, сэтгэл хөдлөлөө ганцаараа ялан дийлэхээр түүнийг үлдээсэн мэт түүнд санагдаж байв. Гэвч Бурханы хайр, Бурхан юу гэж хэлснээс бүрэн хамаарах дээр анхаарлаа төвлөрүүлэхийг сонгох үедээ Бурханы хийсэн бөгөөд хийх гэж буй бүхний төлөөх бялхам дүүрэн талархлаар Давид дүүрдэг байлаа. Давидын анхаарал төвлөрөл өөрчлөгдөх үед сэтгэл хөдлөлүүд нь ч мөн өөрчлөгджээ. Тэр хэзээ ч мартагдаагүй. Бурханы Үг бол бүрэн хамаарч болохуйц, Түүний хайр бол хувиршгүй.
Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?
Биднийг хүрээлэх хүнд хэцүү асуудлуудаа харахгүй байхын арга бидэнд байдаггүй. Харах зүг бүрд чинь ямар ч олигтой зүйл байхгүй мэт санагдах үед сөрөг сэтгэл хөдлөлүүд таныг бялхуулдаг. Ийм үедээ – эргэн тойрон руугаа харахаа больж, дээш харах Давидын сонголтыг дага. Хүнд хэцүү асуудлууддаа хариу үйлдлийг хий эсвэл Бурханы Үг ба Түүний хайранд хариул. Энэ нь эерэг хандлагатай байхаас хамаагүй давсан зүйл: таны төлөө хамгийн шилдгээр ажиллах чадвартай Нэгэнд бүрэн итгэхийг хэлж буй аж. Бурхан одоогийн хямралаас тан хамаагүй давж хардаг. Таны харж чадахгүй ямар зүйлийг Бурхан яг одоо хийж байх боломжтой вэ? Хүнд хэцүү асуудлуудтайгаа тэмцэлдэн байхад чинь ч хүртэл Бурхан хэрхэн танд сайнаар хандсаар байсан бэ? Яг одоо Түүнд талархаж болохуйц гурван зүйлээ бич. Тэгээд Бурханы хайр ба таныг гэсэн халамжид бодол санаагаа төвлөрүүлэхийг өнөөдөр сонго.
Энэ төлөвлөгөөний тухай

Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.
More
Холбоотой төлөвлөгөө унших

Өөртөө эргэлзээ, түгшүүрийг ялах

Хүлээлт

Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулал

Үйлс номыг судлахуй: Зарц удирдагч

Миний бизнес Бурханых

Миний зорилго юу вэ? Бурханыг болон бусдыг хайрлахад суралцах нь

ГЭРЛЭЛТ

Бурханы дуу хоолойг сонсох нь

Бизнесээ өсгөх нууц / “Библи дэх бизнесийн нууц” номоос
