Төлөвлөгөөний мэдээлэл

ЦӨМ: Итгэлээ Бэхжүүлэхэд Зайлшгүй Шаардлагатай 8 ЗүйлсЗагвар

ЦӨМ: Итгэлээ Бэхжүүлэхэд Зайлшгүй Шаардлагатай 8 Зүйлс

8-с 7 дахь өдөр

Анхаар

"Бид олуулаа Христэд нэг бие бөгөөд хүн бүр нэг нэгэндээ эрхтэн юм." Ром 12:5

Гараандаа

Ямар ч спортын багт, олон янзын байр суурь ба үүрэгтэй. Багтаа хүлээсэн өөрийн онцгой үүрэгийг хэрэгжүүлэхийн тулд бүх тамирчид өөрсдийн авьяас чадвар ба бэлтгэлийг ашиглах ёстой юм. Хүн бүр 100% өгөх үед, баг амжилтанд хүрдэг.

Таны үүрэг бол танай багийн амжилтын маш чухал ба хэрэгтэй зүйл юм. Бурханы багт ч гүйцэтгэх таны үүрэг үүнтэй ижилхэн юм. Өөрийн сүнслэг үүргийн талаар мэдэх зарим зарчмуудыг энд оруулав:

Та Бурханы багт үүрэгтэй– Та Бурханы багт онцгой үүрэгтэй. Та тодорхой хувь хүний зан чанар, бэлэг авьяас болон сонирхол бүхий нэг бие бүрэлдэхүүн болж бүтээгдсэн ба Христийн биед бусадтай хамтдаа нэгдэж ажилладаг.Таны тодорхой үүрэг бол сүмийг амжилттай байхад чухал ач холбогдолтой юм. Хүн бүр өөрсдийн бэлэг авьяасыг ашиглан бие биентэйгээ хамтрах үед, бидБурханы хайрын, халуун дотно ба хүчирхэг сүнсийг, бусад Христийг хараахан мэдэхгүй байгаа хүмүүстэй хуваалцдаг юм. Бид өөрсдийн эргэн тойрныхоо хүмүүст нөлөөлж, Есүсийн төлөө олон хүмүүсийн амьдрал өөрчлөгдөхийг хардаг билээ!

Нэг нэгэндээ үйлчил–Есүст өөрийн амьдралаараа итгэх тэр мөчид, та ариун сүнснээс тодорхой сүнслэг бэлгүүдийг хүлээн авдаг билээ. Эдгээр бэлгүүд нь таныг өөрийн байр суурь ба үүргээр амьдарч, танай сүмд буй бусад хүмүүст үйлчлэхэд таныг хүчирхэгжүүлэх юм. Итгэгч бүрт доод тал нь нэг сүнслэг бэлэг бий. Бурханы бидэнд өгсөн бэлгүүд ба авьяасаар бид итгэл дотроо өсч, улам илүү хүчирхэг болоход нь нэг нэгэндээ туслах боломжтой.

Бие биенээ хайрла– Нэн тэргүүнд нэг нэгэндээ үйлчлэх ба сүмийг барьж байгуулахаар бид бэлгүүдийг ашиглах хэдий ч бидний үйлдлүүдийн цаана байгаа зүрх сэтгэл үнэхээр чухал юм. Бид нэг нэгнээ хайрлах ёстой. Та эхлээд бусад итгэгчдийг хайрлаж, дараа нь тэдэнд үйлчлэх ёстой. Бид бие биенээ хэрхэн хайрлаж, бие биендээ хэрхэн хандаж байгаагаар Бурханы үг түгэн тархаж, Түүний хүсэл дэлхий дээр биеллээ олох болно.

Танд өгөх юу байгаагаа олж мэдээд, түүнийг өөрийн болгож, бусад итгэгчдэд бүх зүрхээрээ үйлчил!

Яв

1. Та ямар сүнслэг бэлгүүдтэй гэж бодож байна вэ?

2. Танай орон нутаг дахь ХИТН –ийн бүлэг сүмд та өөрт буй бэлгүүд, хүч чадал ба авьяасаараа хэрхэн үйлчлэх боломжтой вэ?

Дасгал

Иохан 13:34-35

Ром 12:4-8

Илүү Цаг

“Эзэн минь ээ, бусад хүмүүст хүрэх чадвар ба авьяасыг надад өгсөн Танд баярлалаа. Та бидэнд үйлчилсэн тэрхүү хайрын арга замаар Таны сайны төлөө өөрийн бэлгүүдийг хэрэглэхэд надад туслаач. Амен.”

Ѳдѳр 6Ѳдѳр 8

Энэ төлөвлөгөөний тухай

ЦӨМ: Итгэлээ Бэхжүүлэхэд Зайлшгүй Шаардлагатай 8 Зүйлс

ЦӨМ бол таны сүнслэг гол цөмийг бэхжүүлэхэд шаардлагатай зүйлсийг хангаж өгөх найман өдрийн унших төлөвлөгөө юм. Сүнслээ бэхжүүлэхэд цаг заваа зориулахад таны амьдрал бүхэлдээ Есүс Христ ба Түүний Үгийн хүчээр өөрчлөгддө...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. http://www.fca.org/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна