Төлөвлөгөөний мэдээлэл

ЦӨМ: Итгэлээ Бэхжүүлэхэд Зайлшгүй Шаардлагатай 8 ЗүйлсЗагвар

ЦӨМ: Итгэлээ Бэхжүүлэхэд Зайлшгүй Шаардлагатай 8 Зүйлс

8-с 6 дахь өдөр

Анхаар

"Эдүгээ та нар Христийн бие бөгөөд тус тусдаа эрхтнүүд нь юм. " 1 Коринт 12:27

Гараандаа

Тамирчдын хувьд, бид бусдын дэмжлэгээс хамаарч, өөрсдийн зорилгодоо хүрдэг.Гол тоглогч бөмбөгийг довтолгооны шугамын хамгаалалтгүйгээр бөмбөг дамжуулахыг, эсвэл дамжуулагч баригчийн чиглэлгүйгээр шидэх гэж дайрахыг оролдож байна гээд төсөөлөөд үз дээ.

Христ итгэгчдийн хувьд үүнтэй адил зүйл бий. Бурхан хүмүүсийг хамтдаа байхаар бүтээжээ. Бурханы багийн нэг хэсэг байх талаар энд юу гэснийг мэдэж ав:

Та бол Бурханы багийн нэг хэсэг– Шинэ итгэгч хүний хувьд, энэхүү итгэлийн аялалд та ганцаараа явах хэрэггүй ээ.Та Бурханы багт нэгдмэгц, нэн даруй багийн гишүүд таныг хүрээлэн авах болно. Та бусад бүх итгэгчидтэй нэгдэх болно. Та нар хамтдаа Христийн бие болох Сүмийг бий болгох ба энэхүү сүмийн толгой нь Христ юм. Та бол Бурханы багт багтах төдийгүй, танд багийн гишүүд бас тэргүүн дасгалжуулагч Христ бий!

Багийн гишүүд таныг дэмждэг–Амьдрал бэрхшээлтэй хэдий ч таны аялалд дэмжлэг болох багийн гишүүдийг Бурхан танд өгсөн юм. Таныг дэмжих багийн дотор тоо нь ч, бас хүч чадал нь ч танд бий! Эдгээр багийн гишүүд танд хүнд цаг үе тохиолдоход таныг өргөж, арыг тань даах ба сайн сайхан үед тань тантай хамт баярлах болно.

Багийн гишүүд таныг хүчирхэгжүүлдэг– Багийн гишүүд зөвхөн дэмжээд зогсохгүй, таныг бас хүчирхэгжүүлдэг. Амьдралын бэрхшээл дундуур хамтдаа явахад, танд цөм баг хэрэгтэй. Эдгээр ЦӨМ багийнхан тэдний амьдралд Бурхан юу хийж буйг тантай хуваалцах ба нэг нэгнээсээ суралцан, бие биенийхээ төлөө залбирч, итгэл дотроо өсөхөд нь нэг нэгнээ уриалах болно.

Та Есүс Христтэй хувьчилсан харилцаагаа сайжруулах цагийг зориулвал, та Түүнтэй илүү ойрхон болдог. Та бусад Христ итгэлт хүмүүстэйгээ харилцах харилцаандаа өсөх цагийг зориулах үед хүн бүрт ашигтай болдог. Бид хамтдаа байх нь илүү сайн юм! Бид харилцаатай байхаар бүтээгдсэн билээ. Нэг нэгэнтэйгээ болон бас Бурхантай харилцах харилцаагаа сайжруулах цагийг зориулаарай.

Яв

1. Хэцүү цаг үед ЦӨМ баг таныг хүчирхэгжихэд хэрхэн дэмжих вэ?

2. Та ЦӨМ багийнхаа хоёроос таван хүнтэй холбогдож, Есүстэй амьдарч буй амьдралынхаа талаар хамтдаа суралцаж бас ярилц.

Дасгал

Матай28:18-20

2Тимот 3:14-17

Илүү Цаг

“Аав минь ээ, Та бол миний Тэргүүн Дасгалжуулагч ба би Таны эрх мэдлийг хүндэлж байна. Таны нэрийг алдаршуулахын тулд намайг багийн гишүүдтэйгээ нэгдмэл байхад надад туслаач. Амен.”

Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

ЦӨМ: Итгэлээ Бэхжүүлэхэд Зайлшгүй Шаардлагатай 8 Зүйлс

ЦӨМ бол таны сүнслэг гол цөмийг бэхжүүлэхэд шаардлагатай зүйлсийг хангаж өгөх найман өдрийн унших төлөвлөгөө юм. Сүнслээ бэхжүүлэхэд цаг заваа зориулахад таны амьдрал бүхэлдээ Есүс Христ ба Түүний Үгийн хүчээр өөрчлөгддө...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. http://www.fca.org/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна