Тэмцэлдэхээ боль: Чимээгүй цагийн энгийн хөтөчЗагвар

Тэмцэлдэхээ боль: Энэ дэлхийд байх үедээ
Нас ахих тусмаа эцэг эхтэйгээ улам илүү адилхан болж ирдэг гэж хэлэх нь элбэг байдаг!
Үүнтэй адилхан, чимээгүй цагаараа, нам гүм газартаа Бурхантай хөгжүүлэх харилцаа маань хэрхэн амьдрахад маань нөлөөлөх болно.
Өөрөөр хэлбэл, цэцэрлэгт болсон зүйл цэцэрлэгт л үлдэх ёстой—хэрхэн амьдардагт маань энэ илт байх ёстой. Бурхантай хэдий чинээ цагийг өнгөрүүлнэ, төдий чинээгээр бид Түүнтэй адил болж эхэлдэг; зарим талаараа бид Түүний тусгал нь болж ирдэг.
Чимээгүй цагаараа бид Бурханаар гүн амьсгаа авч; тэнгэрлэг Нэгэнтэй бид холбогддог. Түүний зүрхэнд өөрсдийнхөө зүрхэнд хүрэх боломжийг бид олгодог бөгөөд Түүн дээр хөгөө тааруулж эхэлдэг. Чимээгүй цагаараа Бурханы хүсэл болоод зүрхтэй өөрсдийнхийгөө тохируулах үед минь өөрсөд дээрээ болоод болоод бидэнтэй шууд холбогдсон хүмүүсээс Тэр анхаарлыг маань хамаагүй давуулдаг.
Амьсгал авсан шигээ бид мөн амьсгаагаа гаргах ёстой. Бие махбодынхоо хувьд бодоод үз—амьсгаагаа гаргахгүйгээр бид зөвхөн амьсгал авч болдоггүй. Энэ хоёрыг хоёуланг нь хийх үедээ бид эрүүл саруул, амьд байдаг!
Дэлхийн зөнг үүсгэн байгуулагч Боб Пиерс нэгэнтээ, "Таны зүрхийг шархлуулдаг зүйлсээр зүрхийг минь шархлуулаач." гэж хэлжээ. Чимээгүй цагаараа бид үнэхээр Бурханы зүрхтэй холбогдсон байх үед энэ дэлхийн төлөө Тэр зүрхийг минь шархлуулах болно. Бурхан зүрхэнд минь хүрэхийн хэрээр өмнө нь огт төсөөлдөггүй байсан хүмүүс эсвэл нөхцөл байдал руу Тэр биднийг хөтөлдөг.
Матай 28-р бүлэгт дагалдагч нартаа өгсөн агуу захирамж нь яв, бүх үндэстнүүдийг дагалдуул гэсэн тушаал байлаа. Гэсэн хэдий ч, Есүсийг тэнгэрулс руу одсоны дараа тэдний хийсэн хамгийн эхний зүйл нь хүнгүй газар очиж залбирах байсан. Бурханы Ариун сүнс тэдэн дээр хүч чадлаар ирсэн бөгөөд нууц, нам гүм өрөөнөөсөө тэд гарцгаан хурсан олон руу очиж, Есүсийн талаарх сайнмэдээг тунхаглажээ.
Тэр л өдөр чуулган байгуулагдсан.
Энэ нь үргэлжилсэн хэмнэл болон хувирсан; тэд залбиран, нэг л удаа Ариун сүнстэй уулзаагүй, энэ нь асар олон удаа болжээ. Олсон байраа бусадтай хуваалцах бол биднийг үйлчлэл мөн.
Чимээгүй цагаас аяндаа урсан гарах зүйл нь улам олон хүмүүсийг дагалдуулахыг эрж хайх байх болно; бидний мэдрэх хайр бол зөвхөн өөрсдөдөө хадгалахаас хамаагүй их хэмжээлшгүй биш гэж үү? Энэ бол баярлан бахадмаар атлаа сүрдмээр зүйл мөн.; заримдаа бид цэцэрлэгт л байгаад баймаар, Есүсийн оршихуйг тохь тухтайгаар таалан хүртмээр, Түүний дагалдагч байн, Түүнээс суралцаад л баймаар үе гардаг.
Залбирал бол залбирал; энэ бол үйлчлэлийн түлш биш эсвэл үйлчлэлийн стратеги төлөвлөгөө ч хүртэл биш. Гэхдээ энэ нь үргэлж үйлчлэл төрөн гардаг газар байдаг.
Өнөөдөр та Христийн хайрыг хэрхэн хуваалцаж чадах вэ?
Тэнгэрлэг Эцэгийгээ та бусдад хэрхэн тусган харуулж чадах вэ?
Брайн Хийслигийн Тэмцэлдэхээ больномыг худалдан авахыг хүсвэл hereд дарна уу .
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Тэмцэлдэхээ боль. Зарим хүмүүсийн хувьд энэ хоёр энгийн үгс хурдаа сааруулах урилга байдаг. Бусад хүмүүсийн хувьд өссөөр байх дуу чимээ ихтэй ертөнцөд огт боломжгүй мэт, хүршгүй мэт эсвэл үүнийг хадгалсаар байхад зүгээр л ямар ч боломжгүй мэт санагддаг. Брайн Хэйсли тэмцэлдэхээ болихын тулд хэрхэн зүрх сэтгэл маань тайван байх хэрэгтэй гэдгийг мөн дүүрэн, зав чөлөөгүй амьдрал дунд байх үедээ ч хүртэл Бурхантай хамт чимээгүй цагийг хэрхэн хийж болохыг харуулдаг.
More
Холбоотой төлөвлөгөө унших

Миний зорилго юу вэ? Бурханыг болон бусдыг хайрлахад суралцах нь

Миний бизнес Бурханых

Итгэмжтэйгээр өсөхүй: Итгэмжтэй нярав байхад гэр бүлээрээ суралцах нь

Үйлс номыг судлахуй: Зарц удирдагч

ГЭРЛЭЛТ

Бурханы дуу хоолойг сонсох нь

Өөртөө эргэлзээ, түгшүүрийг ялах

Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулал

Хүлээлт
