Тэмцэлдэхээ боль: Чимээгүй цагийн энгийн хөтөчЗагвар

Тэмцэлдэхээ боль: Үгийн хүч
Библийн хүч чадал гайхамшигтай: Бидний хөл дэх дэнлүү: бидний зам дахь гэрэл (Дуулал 119:105)
Чимээгүй цагаа үр нөлөөтэй хийхэд Библи онцгой чухал.
Энэ хоёрыг салгаж болохгүй. Та Библид залбирлаар дамжуулан ойртох хэрэгтэй, мөн залбиралд та Библиэр дамжуулан ойртох хэрэгтэй. Дэс дараалал тийм ч чухал биш. Заримдаа та залбирахын өмнө Бурханы Үгийг уншиж болно, заримдаа залбирлын дараа байж болно. Гэхдээ залбирч байхад ч Библийг үргэлж өөртэйгөө ойр байлгах хэрэгтэй.
Бид амьдралдаа Библийн ач холбогдол тодотгож, биднийг болон бидний амьдрах арга барилыг сорьж, урамшуулж, төлөвшүүлэх боломжийг олгох хэрэгтэй.
Нью-Йоркийн нийтийн номын санд Гутенбергийн Библи байдаг бөгөөд баруунд хэвлэгдсэн анхны томоохон ном, гайхалтай, бараг үнэлж баршгүй ном юм. Уг номыг 1847 онд Нью-Йорт авчирсан бөгөөд гаалийн газарт авчрахад бүгд энэ гайхалтай номыг хүндэтгэн зогсоод малгайгаа тайлж байсан гэдэг.
Еврей синагогд хуулийн багш нар сууж байгаад номлодог бол тэд босож зогсож байгаад Судраас уншдаг. Есүс ч мөн адил үйлдсэн. Лук 4:16 дээр "Тэр Судраас уншихаар босов". Еврей уламжлалд Тора болох Судрыг дээдлэн хүндэтгэдэг.
Миний хувьд Бурханы Үгийг уншихдаа малгайгаа аваад өвөр дээр минь байгаа Судраас хүндэтгэлтэйгээр босож зогсоод уншдаг!
Дуулал 1-р бүлэг дээр дууллыг бичигч бидэнд хандан Бурханы Үгийг өдөр шөнөгүй бясалгахыг уриалдаг. Бясалгал гэдэг энэ үг танд ямар утга санааг илэрхийлдэг вэ?
Зарим хүмүүсийн бодол санаанд дорно дахины трансцендент бясалгал гэх ухагдахуун маш гүн гүнзгий шингэсэн байдаг тул үүнийг сүнслэг байдлын хувьд аюултай гэж үздэг, эсвэл үүнийг зүгээр л өөрт нь зориулаагүй гэж үздэг. Бодит байдал дээр бясалгал нь Христ итгэлд гүн гүнзгий үндэс суурьтай байдаг.
Энэ дуулалд хэрэглэгдсэн “бясалгал” гэдэг үг нь тагтааны давтамжтай жиргэж зөөлөн бувтнаж буй мэт “аман эргэцүүлэх” гэсэн утгатай. Мөн энэ нь үхэр өвсийг зажилж идсэнээр үүнээс бүх шим тэжээлийг нь авдагтай ижил төстэй.
Эсвэл бүр хялбараар ойлговол энэ нь амттай зүйлийг зажлах биш амт шимийг нь сорж долоосноор гоё амтыг нь улам мэдрэхтэй адил. Заримдаа би өдөр бүрийн чимээгүй цагаа хийхдээ Библи дээр бичигдсэн Үгийг бясалгалаар дамжуулан амталж амт шимийг нь өөртөө авах биш шууд зажлаад залгих хандлагатай байж болно.
Библийн дагуух бясалгал нь оюун санаагаа хоослох биш харин зүрх сэтгэл, оюун санаагаа Бурханы Үгээр дүүргэнэ гэсэн үг юм.
Библийг бясалгах үр өгөөжтэй арга нь цээжлэх.
Бид цээжлэх үед Библи бидний зүрх сэтгэлд шингэж өгдөг. Ихэвчлэн Бурханы Үгийг бид хамгийн ойр байгаа электрон төхөөрөмжөөсөө харж болох боловч бодит байдал дээр бид Бурханы Үгийг зүрх сэтгэлдээ нуухаар дуудагдсан. Ингэхийн тулд Библийн эшлэлүүдийг бид цээжилж ой санаандаа хадгална гэсэн үг. Эшлэл цээжлэн гэдэг нь бид Библийн хуудсыг сүнсэндээ, толгойноос зүрхэндээ аваачна гэсэн үг.
Шөнийн цагаар унтаж чадахгүй байх үед бэрхшээл тулгарсан үед бид ганцаараа байхдаа бусдын төлөө залбирах, сорилт бэрхшээлийг даван туулахдаа бидэнд тусалж чадах эшлэлүүд байдаг, бидний цээжилсэн эшлэлүүд амьдралын туршид биднийг дэмжиж, хүчирхэгжүүлэх болно.
Өнөөдөр та нэг эшлэл сонгоод үүнийгээ долоо хоногийн туршид цээжлээрэй.
Энэ төлөвлөгөөний тухай

Тэмцэлдэхээ боль. Зарим хүмүүсийн хувьд энэ хоёр энгийн үгс хурдаа сааруулах урилга байдаг. Бусад хүмүүсийн хувьд өссөөр байх дуу чимээ ихтэй ертөнцөд огт боломжгүй мэт, хүршгүй мэт эсвэл үүнийг хадгалсаар байхад зүгээр л ямар ч боломжгүй мэт санагддаг. Брайн Хэйсли тэмцэлдэхээ болихын тулд хэрхэн зүрх сэтгэл маань тайван байх хэрэгтэй гэдгийг мөн дүүрэн, зав чөлөөгүй амьдрал дунд байх үедээ ч хүртэл Бурхантай хамт чимээгүй цагийг хэрхэн хийж болохыг харуулдаг.
More
Холбоотой төлөвлөгөө унших

Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулал

Хүлээлт

Бурханы дуу хоолойг сонсох нь

Өөртөө эргэлзээ, түгшүүрийг ялах

BibleProject | Topa

Итгэмжтэйгээр өсөхүй: Итгэмжтэй нярав байхад гэр бүлээрээ суралцах нь

Үйлс номыг судлахуй: Зарц удирдагч

Миний зорилго юу вэ? Бурханыг болон бусдыг хайрлахад суралцах нь

Миний бизнес Бурханых
