Төлөвлөгөөний мэдээлэл

Ариун Мэдрэмж- Бүх л түвэгтэй асуудлуудад Библийн дагуу ХандахЗагвар

Holy Emotions - Biblical Responses to Every Challenge

30-с 2 дахь өдөр

Бидний амьдрал бол бидний өөрсдийнх биш хэдий ч Бурхан үүнийг бидний мэдэлд өгсөн. Эхний өгүүлбэрийг дахин унш: Бидний амьдрал бол бидний өөрсдийнх биш хэдий ч Бурхан үүнийг бидний мэдэлд өгсөн. Энэ бол биднийг Бурханы нүүр лүү гайхамшигтайгаар шийдэмгийгээр ширтэн харахад хүргэдэг ариун мэтгэлцээнүүдийн нэг юм.



Та бол Бурханы гарын бүтээл- гэдэг нь үнэн. Та бол Есүс Христийн дотор ганцхан зорилгын төлөө бүтээгдсэн: энэ дэлхий бүтээгдэхээс өмнө ганцхан таньд зориулан төлөвлөгдсөн Бурханы тэр сайн үйлийн төлөө. Түүний таны тусын тулд төлөвлөсөн бас урьдаас бэлтгэсэн амьдралаар амьдрах нь Бурханы төлөвлөгөө байсан. Гэвч, сонголт нь таны гарт буй хэвээрээ. Та нэг бол өөрийн хүслээр эсвэл Бурханы хүслээр сонголт хийх боломжтой.



Тэр таныг бүтээсэн бөгөөд Тэр таньд гайхалтай амьдралыг урьдаас бэлтгэсэн учраас та Бурханых боловч, тэр гайхамшигт амьдралын сонголтуудыг Тэрээр таньд үлдээсэн. Хэзээ бид Бурханыг эсвэл өөрийгөө сонгодог вэ гэдгийн амьдралд хамгийн ойр жишээний нэг бол мэдрэмжийн сонголт болон зуршилууд маань юм. Та өөрийн гоншигонох болон урвайх эрхээсээ татгалзан, улмаар Ариун сүнсний үр жимс болох таны амьдрал дахь Бурханы төлөвлөгөөг бүх зүрх сэтгэлээрээ сонгох хэрэгтэй. Та махан биеийнхээ эсвэл мэдрэмжийнхээ итгэл үнэмшлийн төлөө бүтээгдээгүй, харин сайн үйл хэргийн төлөө бүтээгдсэн.



Таныг төрөхөөс ч өмнө Христийн таны амьдралд төлөвлөсөн сайн үйл хэрэг нь чимээгүй цагийн ном унших эсвэл магтан дуу сонсохоос хамаагүй илүү зүйл. Таньд зориулан төлөвлөсөн тэр сайн үйл хэрэг нь та бол Түүний гарын бүтээл хэмээн Тэрээр хэдэн зууны турш тунхаглахуйц тийм агуу юм. Бурхан энэ үеийн эхнээс таныг амьдралдаа үнэхээр ер бусын , тэнгэр элч нар хүртэл гайхсандаа хойш ухран, таны хийхээр бүтээгдсэн тэр зүйлсийг хийхийг хүсэхээр тийм зүйлийг хийлгэхээр сонгосон!
Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Holy Emotions - Biblical Responses to Every Challenge

Бурхан яг л энэ цаг мөчид хайрлагдах зохисгүй нэгнийг хайрлах, хямралын үед амар тайвныг цацруулах, мөн ямар ч нөхцөл байдлыг үл тоон баяр хөөрийг харуулахаар таныг бүтээсэн бөгөөд байрлуулсан. Энэ нь магадгүй боломжгүй ...

More

Энэхүү чимээгүй цагийн судлалын төлөө Кэрол МакЛойд болон Зөвхөн Баяр хөөр Үйчлэлийнхэнд талархахыг хүсч байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.justjoyministries.com-с үзнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна