Төлөвлөгөөний мэдээлэл

Ариун Мэдрэмж- Бүх л түвэгтэй асуудлуудад Библийн дагуу ХандахЗагвар

Holy Emotions - Biblical Responses to Every Challenge

30-с 7 дахь өдөр

Хэрвээ та хүчирхэг сүнстэй байхыг хүсэж байгаа бол, сүнсээ эрүүл, амин дэм бүхий хоол хүнсээр тэжээ. Өөрийн сүнсний тэсвэр хатуужлыг нэмэгдүүлж, сүнснийхээ булчинг хөгжүүлэхийн тулд өдөр бүр Библиэ унш. Юуны өмнө бид Библиэс мэдээлэл авахын тулд биш, амьдралынхаа бүх өдрүүдэд сүнсээ эрүүл байлгахад хэрэгтэй маш онцгой амин дэмийг агуулах гайхамшигт хүчийг Бурханы үгнээс олж авахын тулд бид Библиэ уншдаг.



Маш олон хүн Библийг өдөр тутам уншихгүй байгаа талаараа шалтаг шалтгааныг тоочдог. Эдгээр шалтгаануудын ихэнх нь, "Би Библийг ойлгодоггүй. Энэ нь надад зүгээр л цаасан дээрх хоосон үгс шиг санагддаг." Хэрвээ энэ нь таны Библи уншихгүй байх шалтгаан бол таныг урамшуулахыг минь зөвшөөрнө үү. Үргэлжлүүлэн уншсаар л бай! Үгэн доторх мөнхийн Үнэнд та өөрийн ухааныг холбосон ч бай, үгүй ч бай Бурхан тантай хэзээ нэгэн цагт нүүр тулах болно. Таны оюун ухаан Библийг ойлгохгүй байсан ч сүнслэг байдал тань түүгээр услагдаж байгаа гэсэн үг!



Өөрийн сүнсийг шим тэжээлээр хооллохыг сонгосноороо сэтгэл санаа тань тогтворгүй, хяналтаас гарсан үед ч тэр шим тэжээл нь сүнсийг тань хүчирхэг, бат бөх байлгах болно. Библийг өдөр тутам унших нь сүнслэг байдлын хувьд байх ёстой хамгийн чухал дадал бөгөөд сэтгэл хөдлөлийн хувьд эрүүл, амьд байхад тань туслана.
Ѳдѳр 6Ѳдѳр 8

Энэ төлөвлөгөөний тухай

Holy Emotions - Biblical Responses to Every Challenge

Бурхан яг л энэ цаг мөчид хайрлагдах зохисгүй нэгнийг хайрлах, хямралын үед амар тайвныг цацруулах, мөн ямар ч нөхцөл байдлыг үл тоон баяр хөөрийг харуулахаар таныг бүтээсэн бөгөөд байрлуулсан. Энэ нь магадгүй боломжгүй ...

More

Энэхүү чимээгүй цагийн судлалын төлөө Кэрол МакЛойд болон Зөвхөн Баяр хөөр Үйчлэлийнхэнд талархахыг хүсч байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.justjoyministries.com-с үзнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна