Донтолтоос эргэн буцах ньЗагвар

A U-Turn From Addiction

3-с 3 дахь өдөр

Бурханы Үгийн үнэнээр бодол санаагаа захируулах боломжийг Ариун Сүнсэнд олгох үедээ та эрх чөлөөтэй амьдрах болно. Есүс, "Тэгээд та нар үнэнийг ойлгож, үнэн та нарыг чөлөөлнө" (Иохан 8:32) гэжээ. "Ойлгох" гэдэг үг нь ямар нэгэн зүйлийг сэтгэхүйн хувьд танин мэдэхээс хамаагүй давсан зүйл аж. Энэ нь ямар ч эргэлзээгүйгээр бат итгэж үнэмших гэсэн утгатай. "Ойлгосон гэж ойлгох" зүйл тань үнэн болохыг та мэддэг. Энэ бол хэн болохыг тань цуурайтуулах тэр үнэн аж. Үнэнийг ойлгох ба чөлөөлөгдөх гэж ийм л утга учиртай зүйл аж. 

Есүсийн хэлэх чөлөөлөхүйц "ойлгох" гэдэг нь үнэхээр ойлгох гэдгийг ойлгох юм. Энэ нь зүгээр таамаглах зүйл биш. Найдах зүйл ч биш. Турших зүйл ч биш. Энэ нь үнэн болохыг та мэдэрсэн учраас ойлгосон гэдгээ мэддэг зүйл аж. 

Гэвч Бурханы Үгтэй хамт байхад үнэнийг тунхаглахад шаардагдах итгэлийн өмнө явах маргашгүй нотолгоог бид үргэлж мэдрэх шаардлагагүй. Ийм л учраас Бурханы Үгэнд итгэх итгэл асар их жин даадаг бөгөөд донтолт бүхий ямар ч зан араншинг даван дийлэх үйл явцад энэ нь үнэхээр чухал шаардлагатай зүйл аж. Юун түрүүнд та Бурханы Үг бол үнэн гэдэгт итгэх ёстой ба улмаар үүнийг мэдрэх бас амьдралдаа үүний чөлөөлөхүйц үйлсийг мэдрэхийн тулд үнэн гэж нөхцөл байдалдаа Түүний Үгийг хэрэгжүүлэх ёстой. Та нүүр тулах нөхцөл байдал эсвэл бодол санааны хэв маягийнхаа хувьд бодол санаа, үйлдэл, зүрх сэтгэл, хүслээ Түүний Үгэнд болон Түүний хуульд нийцүүлэх замаар чөлөөлөгдөх боломжтой. 

Донтолтоос чөлөөлөгдөхөд туслах юуг та Бурханы Үгээс мэдэх вэ?

Энэ төлөвлөгөө таныг урамшуулсан гэж найдаж байна. Амьдралдаа бүтэн эргэлт хийх талаарх илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу. 

Энэ төлөвлөгөөний тухай

A U-Turn From Addiction

Таны амьдрал Бурханы Үгтэй нийцэхгүй бол та зовлонт үр дагаврыг мэдрэх болно. Олон хүмүүс өвчинтэйгөө тэмцэж, ажлаасаа халагдаж, харилцаагаа тасалж, донтолт зэргээс болж Бурханаас холддог. Мансууруулах бодис, порнограф гэх мэт нь ноцтой донтолт, хоолонд дурлах, зугаа цэнгэл хөөх гэх мэт нь арай гайгүй донтолт гэдгээс үл хамааран ямар ч төрлийн донтолт нь бидний амьдралыг сүйрүүлдэг. Энэхүү төлөвлөгөөгөөр дамжуулан Бестселлер зохиолч Тони Эванс танд эрх чөлөөнд хүрэх замыг зааж өгөх болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Urban Alternative (Tony Evans)-т талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://tonyevans.org/