Донтолтоос эргэн буцах ньЗагвар

A U-Turn From Addiction

3-с 2 дахь өдөр

Хүмүүсийн донтолтдоо гацсан хэвээр байдаг шалтгаануудын нэг бол тэд бодлынхоо суурийг худлууд дээр барьсан байдаг. Донтолтод хувь нэмрээ оруулсан асар том худал бол бие махбодыг бие махбодоор засаж болно гэдэг юм. Гэвч 2 Коринт 10-р бүлэгт Паул бидэнд дараах зүйлийг хэлдэг; бид махбодын дагуу дайтдаггүй. Махбод махбодыг засаж чадахгүй. Мэдээж, та үүнийг хийхээр оролдож болох ч тэр нь хэсэгхэн хугацаанд л амжилт олдог. Гэвч гэмийн асуудлыг гэмт махбодоор дом болгон засаж хэзээ ч чадахгүй. Таны хамгийн түрүүнд очих ёстой зүйл бол Бурханы Үгийн үнэн юм. Түүний үнэн л таныг чөлөөлдөг. Түүний үнэн л хүлээсийг тасчин хаяж улмаар амийг авч ирдэг. Түүний үнэн зовлонгийн мухардалд таныг барьж байсан бас гэм дотор чинь мөн үүний үр дагаварт таныг гацаан байсан худлуудыг нураадаг.

Гэмийн хүлээснээс өөрийнхөө хүчээр мултрахыг хичээхээр эрж хайх нь өндөр настан нидрүүлгээр хувцсаа угаахыг хичээхтэй адилхан. Үүнд цаг хугацаа их шаардах ч бүхий л хүчин чармайлтын эцэст хувцас тийм ч цэвэрхэн болоогүй байдаг. Хувцас элэгдэн, өндөр настан ч бас эцэж цуцан, бие нь буларч, цөхрөх болно. Хүүгээрээ дамжуулан бидэнд олгогдох авралаар гэмийг маань угаах гарцыг Бурхан бидэнд олгожээ. Бидний дотор орших Ариун Сүнсний хүч чадлыг олж авах боломжийг Есүсийн золиос бидэнд олгосон. Ариун сүнс үнэнийг ялгаж салгах, хүлээн авах боломжийг бидэнд олгодог (Иохан 16:7-11). Иохан 8-р бүлэгт Есүс бидэнд юу хий гэж хэлснийг хийхэд маань Ариун Сүнс бидэнд тусалдаг нь, "Үгэн дотор минь байсаар бай." гэдэг аж. "Байсаар байх" гэдэг үг нь хамт цагийг өнгөрүүлэх, тэвчээртэйгээр хүлээх—байсаар байх гэсэн утгатай. Та үнэн дотор зүгээр л зочлоод өнгөрөх биш харин үнэн дотор тэвчээртэйгээр хүлээсээр байх ёстой.

Донтолтоо даван дийлэхэд махбодын хүчин чармайлт хэр амжилттай байсаар ирсэн бэ? Үүнийг хийх арай дээр арга зам юу вэ?

Энэ төлөвлөгөөний тухай

A U-Turn From Addiction

Таны амьдрал Бурханы Үгтэй нийцэхгүй бол та зовлонт үр дагаврыг мэдрэх болно. Олон хүмүүс өвчинтэйгөө тэмцэж, ажлаасаа халагдаж, харилцаагаа тасалж, донтолт зэргээс болж Бурханаас холддог. Мансууруулах бодис, порнограф гэх мэт нь ноцтой донтолт, хоолонд дурлах, зугаа цэнгэл хөөх гэх мэт нь арай гайгүй донтолт гэдгээс үл хамааран ямар ч төрлийн донтолт нь бидний амьдралыг сүйрүүлдэг. Энэхүү төлөвлөгөөгөөр дамжуулан Бестселлер зохиолч Тони Эванс танд эрх чөлөөнд хүрэх замыг зааж өгөх болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Urban Alternative (Tony Evans)-т талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://tonyevans.org/