Адвентын төлвүүд: Христ мэндэлсэн баярын өдөр бүрийн чимээгүй цагийн судлалЗагвар

Postures Of Advent: A Daily Christmas Devotional

27-с 2 дахь өдөр

Мэргэд Есүс дээр ирэх үедээ бие махбодын болоод сүнсний аль аль төлөвийг харуулсан. 

Тэд асар ихээр баярлан хөөрсөн байсан нь, ховор хэдий ч дэлхийд асар ихээр дутагдаж буй зүрхний төлөв байжээ.

Тэд өвдөг сөгдөн, магтан хүндэлсэн. Тэр амжилттай хүмүүс эрдэм мэдлэг, эд баялгаар дүүрэн байсан хэдий ч тэдний хувьд Есүс бол дэлхийн хүч чадлаас нь хамаагүй дээр санагдаж байв. Энэ бяцхан Хүүг магтан хүндлэх нь зохистой болохыг тэд харцгаасан.

Тэд Түүнд бэлэг өгсөн ба зүгээр нэг энгийн бэлгийг өгөөгүй. Библи дээр тэдний өгсөн бэлгийг эд баялаг гэж тодорхойлжээ. Тэд хамгийн шилдгээ Есүст өргөв.

Тэд Бурханы чиглүүлгийг дагасан. Херодын хэлсэн замаас өөр замаар явах байдлаар тэд Есүсийг хамгаалжээ. Төлөвлөгөөг нь өөрчлөх үед ч хүртэл тэд Бурханд чиглүүлэх боломжийг олгов. 

Мэргэд бол Христ мэндэлсэн өдрийн дүр зургийг харуулах түүхэнд олноо танигдсан хүмүүс мөн. Гэхдээ түүхийг нухацтайгаар унших юм бол тэдний сонголт болон үйлдлүүд нь эрс тэс байсан болохыг нь харж болно.

Бичээсийг ахин нэгэнтээ унш, танд хамгийн ихээр тусч буй үгнүүдийг тодруул тэгээд дараах асуултуудыг тунгаан бодогтун:

  • Мэргэд Есүсийг магтан хүндэлсэн арга замаас та юу сурч байна вэ? 
  • Та ямар байдлаар магтдаг вэ? 
  • Бурханы өмнө ямар төлөвөөр та Түүнийг хүндэлдэг гэж өөрийгөө боддог вэ?
  • Бурхан таныг хэрхэн чиглүүлж байгаад та анхаарал хандуулдаг уу? Төлөвлөснөөсөө өөр замаар явахад та нээлттэй байна уу?  

Мэргэдийн адилаар Есүсийг магтан хүндлэхээр тэвшний өмнө ирэх үедээ та хүлээлт болоод баяр хөөрөөр дүүрэх болтугай.

Бичээс

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Postures Of Advent: A Daily Christmas Devotional

Адвентын гайхамшгийг амсахын тулд Христийн мэндэлсэн баярын үеэр бид өөрсдийгөө ямар төлөвт байлгаж байгаа нь чухал үүрэг гүйцэтгэдэг. Дөрвөн долоо хоног үргэлжлэх энэхүү өдөр бүрийн чимээгүй цагийн судлалаар Есүст бууж өгч, Түүн дээр дахин анхаарлаа хандуулж мөн Хааныхаа нигүүлслийг хүлээн авах зоригжуулалтыг дараах таван төлөвт байх үедээ олж авна уу: Хараагаа сунгасан, Толгойгоо өргөсөн, Өвдөг сөгдсөн, Гараа дэлгэсэн бас Хоёр гараа сунгасан.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Compassion Canada байгууллагад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://cmpsn.ca/YV