Адвентын төлвүүд: Христ мэндэлсэн баярын өдөр бүрийн чимээгүй цагийн судлалЗагвар

Дуу хөгжим бол биднийг Христэд ойртуулах, байр сууриа өөрчлөхөд туслах гайхалтай арга юм.
Зүрх сэтгэлээ Христ мэндэлсэн баярт бэлдэхэд тань тусалдаг таны тоглуулах дуртай дуу юу вэ?
Зүрх сэтгэлээ бэлтгэхийн тулд одоо хэдэн хормыг зарцуулж, Христ мэндэлсэн баяртай холбоотой магтаалын дууг сонгоод тоглуулаарай. Энэ дуу нь танд Есүст хүндэтгэл бишрэлтэйгээр харцаа хандуулахыг сануулах болно.
Хэрэв ямар нэгэн дуу санаанд тань шууд орж ирэхгүй байгаа бол дараах дууны саналуудаас хараарай:
- Hillsong Worship-ийн Хамтдаа Түүнийг биширцгээе (O Come Let Us Adore Him)
- Lauren Daigle-ийн Дэлхийн гэрэл (Light of the world)
Дууны үгс нь таныг Христ Хааныгаа бишрэн хүндэтгэх, магтах цаг руу хөтлөхийг зөвшөөрөөрэй.
Тунгаан бодохуй:
- Таны сонгосон дууны үгс өнөөдөр танд юуг өгүүлж байна вэ?
- Дуунаасаа мэдэрсэн үнэн, баяр хөөрөө хэн нэгэнтэй хуваалцах арга зам юу байна вэ?
Та энэ өдрөө үргэлжлүүлэхдээ зүрх сэтгэлээ магтаал дээр төвлөрүүлж чадна гэдгээ санаарай.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Адвентын гайхамшгийг амсахын тулд Христийн мэндэлсэн баярын үеэр бид өөрсдийгөө ямар төлөвт байлгаж байгаа нь чухал үүрэг гүйцэтгэдэг. Дөрвөн долоо хоног үргэлжлэх энэхүү өдөр бүрийн чимээгүй цагийн судлалаар Есүст бууж өгч, Түүн дээр дахин анхаарлаа хандуулж мөн Хааныхаа нигүүлслийг хүлээн авах зоригжуулалтыг дараах таван төлөвт байх үедээ олж авна уу: Хараагаа сунгасан, Толгойгоо өргөсөн, Өвдөг сөгдсөн, Гараа дэлгэсэн бас Хоёр гараа сунгасан.
More