Гүн суурилагдсан амьдралЗагвар

The Deeply Formed Life

5-с 4 дахь өдөр

“Бэлгийн амьдралын бүрэн бүтэн байдал”

Хүн төрөлхтний түүх анхнаасаа л бидний бие махбодоос хөндийрч, гүн зөрчилдөөний үргэлжлэл байсаар ирсэн.

Бурхан анхны хүмүүс болох Адам, Ева хоёрт бүрэн тохижуулсан диваажинг өгч, чухал хил хязгаарыг тогтоосон. Тэд сайн мууг мэдүүлэгч модны жимснээс идэх ёсгүй байв. Төд удалгүй могой гарч ирэн, хосуудыг модны жимснээс идэхэд уруу татсан. Одоо бид Библийн хамгийн эмгэнэлтэй эшлэлүүдийн нэгийг унших гэж байна. “Тэгээд тэр хоёрын нүд нээгдэн, хоёулаа нүцгэн байгаагаа мэдээд, инжир модны навчсыг хооронд нь холбож, өөрсдөдөө бэлхэмж хийжээ" (Эхлэл 3:7).

Хачирхалтай нь гэм нүдийг нь нээснээр тэдний харааг гажуудуулсан. Энэ мөчөөс өмнөхөн тэд Бурханы цэвэр ариун, бусармаг санаагүй нүдээр харж байсан юм. Одоо тэд хүн төрөлхтний сүйрлийн тухай гэмтсэн хараагаар харж эхэллээ.

Үр дагавар нь хүн төрөлхтнийг зовоосон хэвээр байх болно. Өнөөдрийг хүртэл бид өөрсдийн бие махбод болон бэлгийн харьцааны талаар бодохдоо ихэвчлэн ичгүүр, харамсал, уй гашуу, уур хилэнгийн ачаа дарамтыг мэдэрсээр ирсэн.

Гэхдээ энэ бол бидний түүхийн төгсгөл биш юм. Найдвар гэж бий. Хүч чадал, хайраар Бурхан биднийг Есүсийн замаар гүн гүнзгий хэлбэржүүлж чадна. Түүний дотор бидний эрх чөлөөгүй байдал ялагдсан. Бидний гомдол шарханд төгсгөл ирсэн. Христ ялсан.

Есүсийн дотор, цоо шинэ хүний мөн чанарыг танд санал болгож байна. Энэ нь нүгэл, ичгүүрийн шоронд хүлэгдэж хоригдолгүй, харин Бурханы хайрын бүрэн дүүрэн байдалд чөлөөлөгдөх тухай юм. Еден цэцэрлэгийн тэр нэг модтой холбоотой ганцхан үйлдлээс болоод дэлхий ертөнц нүглийн аюултай эргүүлэгт автсан. Гэвч дараа нь Есүс ирж, дуулгавартай байдлын үйлдлээрээ дэлхийн замыг үүрд өөрчилсөн.

Тийм ээ, Адам, Ева хоёр нүцгэн байдлаасаа ичиж модны ард нуугдсан. Харин Есүс модон дээр нүцгэн өлгөгдсөн бөгөөд ичгүүрийг ялан дийлсэн.

Есүсийн дотор бидний ичгүүрт төгсгөл ирсэн юм. Бидний хүсэл тэмүүлэл цаашид эмх замбараагүй байх шаардлагагүй болсон. Бид Түүний нэрээр өгөгддөг эрх чөлөө дотор амьдарч чадна.

Бэлгийн амьдралын бүрэн бүтэн байдал нь бусдын тусламжтайгаар бий болдог. Таны бэлгийн дур хүсэл эмх замбараагүй, хүсэл тэмүүлэлгүй болсон уу? Энэ тал дээр ухаалаг няхуур ханддаг хэн нэгэн эсвэл хэсэг бүлэг хүмүүс хайж олоорой. Та ганцаардаж байна уу? Бусадтай нийгмийн харилцаа тогтоохыг хичээгээрэй. Та гэрлэсэн үү? Бэлгийн амьдрал зөвхөн ханьтайгаа хайр дурлалын харилцаанд үндэслэн бүрэн дүүрэн, утга учиртай болдог.

Энэ төлөвлөгөөний тухай

The Deeply Formed Life

Нью-Йоркийн пастор Рич Виллодасын тодорхойлсончлон гүн суурилагдсан амьдрал бол сүнслэг төлөвшлийн олон давхаргыг хооронд нь нэгтгэх, огтлолцуулах, орооцолдуулах, сүлжих замаар тодорхойлогддог гэжээ. Ийм амьдрал нь биднийг залбирлаар Бурхантай хамт амьдралаа хөгжүүлж, эвлэрэл рүү тэмүүлж, шударга ёсны төлөө ажилладаг, эрүүл дотоод амьдралтай, бие махбод болон бэлгийн харилцаагаа бидэнд хариуцуулан өгсөн бэлэг гэж үздэг хүмүүс байхыг уриалдаг.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан WaterBrook Multnomah-ын хамт олонд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.richvillodas.com/