Гүн суурилагдсан амьдралЗагвар

“Үндэстний эвлэрэл”
Бидний сонсож, харж байгаа арьс өнгөний асуудал эцэс төгсгөлгүй мэт санагддаг. Түүхүүд нь улс даяар зурагтаар гардаг ч юм уу, эсвэл зөвхөн бидэнд мэдэгддэг ч бай, арьсны өнгөнд тулгуурлан хүний үнэ цэний нарийн шатлалыг бий болгодог хор хөнөөлтэй санаа болон үйлдлүүдээс бид бие болон сэтгэлээр байн байн дарамт мэдэрдэг.
Гэхдээ үүнд туслах арга байх бий.
Сайнмэдээний гол цөм нь Есүсээр дамжуулан бүх зүйлийг “зөв болгох” юм. Есүсийн үхэл ба дахин амилалтаар дэлхий шинэчлэгдэх замд орсон ч Бурхан биднийг энэхүү ирээдүйн төлөө ажиллахыг урьж байна. Гэсэн хэдий ч, энэ нь бие даасан ажил биш, харин Ариун Сүнсний хүчээр цугларсан шинэ гэр бүлийн хүчин чармайлтаар зохион байгуулагдах зүйл юм.
Есүсийн дуудсан хоёр шавь Матай, Симоныг авч үзье (Матай 10:3–4-ийг үзнэ үү). Матай засгийн газарт ажиллаж байсан бол Симон засгийн газрыг үзэн ядсан. Матай татвар хураагч байсан бол Симон татварыг эсэргүүцэгч байв. Матай Ромчуудад зориулж орлого цуглуулсан бол Симон Ромчуудын эсрэг босогч байв. Матай баян байсан бол Симон ажилчин анги байв. Матай Симон шиг хүмүүсийг далимдуулан амьдралаа залгуулсан бол Симон Матай шиг хүмүүсийг алахаар дуудагдсан гэдгээ мэдэрсэн.
Эдгээр бүх ялгааг үл харгалзан Матай, Симон хоёр ямар нэгэн байдлаар холбоотой байж чадсан. Гэхдээ тэд үүний төлөө ямар нэгэн зүйлийн төлөөс төлөх ёстой байв. Матай Симон шиг хүмүүсийн давуу талыг ашиглахаа болих ёстой, Симон хувьсгалын тухай өөр төсөөллийг хүлээж авах ёстой байв. Энэ бол Есүсийн бүтээсэн шинэ гэр бүлийн мөн чанар юм. Эвлэрэх гэж байгаа хүмүүс үргэлж ямар нэгэн төлөөсийг төлж, Христ дотор биднийг тусгаарлаж буй саад бэрхшээл Түүний нэрээр нуран унадаг.
Есүс анхны арван хоёроос гадна эмэгтэйчүүдийг шавь болгон дуудсан. Тэр шавь нартаа Еврей бус хүмүүст хүрэх үүрэг даалгавар өгсөн. Ариун Сүнсний уг алсын хараа нь үндэс угсаатны болон хүйсийн онцлогт тулгуурлах бус харин Есүсийн үхэл, дахин амилалтаар дамжуулан шинэ гэр бүлийг бий болгоход сүмийг хөтөлсөн.
"Иудей ч, Грек ч гэж байхгүй, боол ч, чөлөөт хүн ч гэж байхгүй, эр ч, эм ч гэж байхгүй. Учир нь та нар бүгд Христ Есүс дотор нэг болой." (Галат 3:28).
Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах тал дээр өөрийн зүрх сэтгэлийг шалгаж, гэм буруугаа хүлээх, өчих, уучлалыг авахын төлөө цаг гаргана уу.
Энэ төлөвлөгөөний тухай

Нью-Йоркийн пастор Рич Виллодасын тодорхойлсончлон гүн суурилагдсан амьдрал бол сүнслэг төлөвшлийн олон давхаргыг хооронд нь нэгтгэх, огтлолцуулах, орооцолдуулах, сүлжих замаар тодорхойлогддог гэжээ. Ийм амьдрал нь биднийг залбирлаар Бурхантай хамт амьдралаа хөгжүүлж, эвлэрэл рүү тэмүүлж, шударга ёсны төлөө ажилладаг, эрүүл дотоод амьдралтай, бие махбод болон бэлгийн харилцаагаа бидэнд хариуцуулан өгсөн бэлэг гэж үздэг хүмүүс байхыг уриалдаг.
More
Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан WaterBrook Multnomah-ын хамт олонд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.richvillodas.com/
Холбоотой төлөвлөгөө

Миний бизнес Бурханых

Хүлээлт

Өөртөө эргэлзээ, түгшүүрийг ялах

Бурханы дуу хоолойг сонсох нь

Миний зорилго юу вэ? Бурханыг болон бусдыг хайрлахад суралцах нь

Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулал

Бизнесээ өсгөх нууц / “Библи дэх бизнесийн нууц” номоос

BibleProject | Topa

ГЭРЛЭЛТ
