Төлөвлөгөөний мэдээлэл

Есүсээр эдгээгдсэн Загвар

Healed by Jesus

6-с 6 дахь өдөр

Хүлээж байхдаа



Есүс энэ дэлхийд байхдаа Тэрээр хэрхэн хүмүүсийг эдгээж байсан талаарх гайхалтай түүхүүдийг бид уншицгаасан. Зарим үед Түүнийг үгээ хэлэхэд, зарим үед Түүний зөөлөн гар хүрэлт эдгэрлийг авч ирж байлаа. Эдгэрэл бүрээр дамжуулан тэр хүний амьдралд Түүний юу хийснээс болж хүмүүс Түүнд итгэсэн талаар бид уншдаг. Талархах зүйл гэвэв энэ дэлхий дээр амьд байх 33 жилийн туршид Есүс зүгээр л эдгээгээд зогсоогүй. Бидний төсөөлж чадахаас хамаагүй олон арга замуудаар Есүс өнөөдрийг хүртэл эдгээсэээр байна! 



Магадгүй танд Түүний эдгэрлийн гар хүрэлт хэрэгтэй байгаа бөгөөд та ийнхүү асууж байж болох юм: Есүс яагаад намайг одоо хүртэл эдгээгээгүй байна вэ? Библи дээр гардаг 12 жилийн турш цус алдаж байсан эмэгтэйтэй адилхан, эдгэрэл маань-гайхамшиг маань "явагдах шатандаа" байгаа байж болох юм. Есүс гэж Хэн болох, Тэрээр юу хийж чадах дээр найдвараа бүү алдацгаая. Өөрсдийнхөө эдгэрлийн гайхамшгийг хүлээж байхдаа хэн нэгний эдгэрлийн хүлээлтэд баяр хөөртэй байхыг сонгоцгооё. Есүс таныг эдгээгээгүй байгаа нь Тэрээр таныг эдгээхгүй гэсэн үг биш бөгөөд Есүс дуугүй байгаа мэт санагдаж байгаа нь Тэр дуугаа хураасан гэсэн үг биш юм. 



"Есүс намайг яагаад эдгээгээгүй байгаа вэ?"гэдэг асуултын хатуу боловч үнэн хариулт гэвэл:Тэр таныг эдгээхгүй байж болох юм.
Бүхий л амьдралынхаа туршид ямар нэгэн төрлийн өвчин хуучтай шаналсаар ирсэн бас эдгэрэх байх гэсэн гарцаагүй итгэлтэйгээр байсаар нас барсан маш олон хүмүүс байдаг. Эдгэрлийн талаарх бодол санаа маань Бурханыхтай нийцдээгүй байж болох юм гэдгийг бид ухаарах ёстой. Эдгэрэл ирэх үгүй нь эцэстээ бидний шийдэх зүйл биш. Бид өөрсдийнхөө хийх ёстойг л хийх боломжтой. Есүс Өөрийнхөө хийх ёстойг хийдэг. Бид итгэдэг. Есүс эдгээдэг.



Энэ төлөвлөгөөг дуусгахаас өмнө хамгийн сүүлчийн бодох зүйл. Есүс яагаад хүмүүсийг эдгээдэг вэ? Тэгснээр хүмүүс итгэхийн тулд аж (Иохан 4:53). Тэрээр бусдыг бие махбодын, сэтгэл санааны эсвэл сэтгэл зүйн хувьд бүрэн бүтэн байгаасай гэж Тэрээр хүсээгүй учраас биш Тэрээр тэднийг ийм байгаасай гэж хүссэн. Тэрээр маш олон хүнийг өрөвдөн хайрласан бөгөөд тэднийг эдгээхийг сонгосон нь тодорхой. Гэвч энэ дэлхий дээрх Есүсийн үйлчлэл бол тэнгэрулс дахь Өөрийнхөө Эцэгийг алдаршуулах мөн ертөнцийн нүглийн золиос болох байсан. 



Ихэнхдээ бидний зовлон шаналлын үед бусад хүмүүс Есүсийн үзэсгэлэнт дүр төрхийг олж хардаг. Шуурган дунд байхдаа, хүлээж байх үедээ бид Түүний төлөө хэрхэн амьдарч байгаа маань хэн нэгнийг Есүс рүү хөтлөх хурдасгуур байх боломжтой. 



Том, жижиг-гайхамшгууд-бидний эргэн тойронд байдаг. Агуу гайхамшиг болохыг бид хүсдэг хэдий ч үүнийхээ явцад жижг гайхамшгуудыг анүааралгүй өнгөрдөг. Хэрэв өөрсөддөө хараахан байхгүй байгаа зүйл дээрээ бид төвлөрөх юм бол бидний эргэн тойронд, бидний дотор, биднээр замжуулан Бурхан юу хийж байгааг бид анзааралгүй өнгөрөх болно. 


Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Healed by Jesus

Бидэнд бүгдэд маань ямар нэгэн төрлийн эдгэрэл хэрэгтэй байдаг. Бидэнд магадгүй бие махбодын өвчин, сэтгэл санааны шарх, сэтгэл зүйн гуниг эсвэл-үүнийг үгүй болоосой хэмээн олон жил залбирсаар байх үед ч хүртэл бидний ту...

More

Энэхүү Библи Уншлагын Төлөвлөгөө нь YouVersion-с бүтээгдэн, хангагдсан болно.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна