Төлөвлөгөөний мэдээлэл

Есүсээр эдгээгдсэн Загвар

Healed by Jesus

6-с 2 дахь өдөр

Хувцасны ирмэг



Марк 5-р бүлэгт Есүс хоёр зүйлийг нэгэн зэрэг үйлдэж буйг бид олж хардаг-үхсэн хүнийг амилуулж, өвчтэй хүнийг эдгээсэн.
Тэрээр Иудей Синагогийн ахлагчдын нэгэн болох Иаир хэмээх тухайн нийгэмдээ асар их хүндлэгдсэн нэгэний охин байв. Гэсэн хэдий ч энэхүү аргаа барсан эцэг Есүсийн өмнө өвдөг сөгдөн охиныг нь эдгээж өгөөч хэмээн гуйдаг. Үүнийг Есүс хараад түүнтэй хамт явдаг. 



Энэ түүхийг сонирхолтой болгож байгаа зүйл гэвэл Тэрээр "саатуулагдах" үедээ илүү чухал асуудал болох үхэж буй охиныг эдгээх замдаа явж байжээ.Олон түмэн Түүнийг даган, Түүнийг тойрон бүчиж байлаа. Гэсэн хэдий ч, Түүний хийхийг зорьсон зорилгоос Есүсийн анхаарлыг холдуудсан санаанд оромгүй нэгэн зүйл болсон-Өөрөөс нь хүч гарсаныг Тэрээр мэдэрсэн. 



Өөрт нь хэн хүрсэн болохыг Тэрээр асуухад дагалдагч нар нь гайхширцгаав, учир нь үй олон хүмүүс Түүнийг шахаж байсан. Гэвч Есүс үүнийг үйлдэгчийг харах гэж эргэн тойрноо ажиглав. Хувцсанд нь хэн хүрсэн болохыг асуухыг мэдсэн тэр эмэгтэй айж чичирсээр ирж, Есүсийн өмнө унав. Тэгээд бүх үнэнээ хэлжээ. Арван хоёр жилийн турш, цус алддаг өвчтэй байснаа бас олон эмчийн гарт шаналж, өөрт байсан бүхнээ зарцуулсан боловч юу ч тус болсонгүй, харин ч улам муудсан болохоо тэрээр тайлбарлав. Есүсийг олох хүртлээ.



Хоромын төдийх эдгэрэл тэр эмэгтэйн 12 жилийн турш дахь шаналгаатай, бусдаас хөндийрүүлсэн тэмцэлдээнийг ньхоромын төдийд төгсгөв.
Тэрээр Есүсээс өвчинийг нь өөрөөс нь зайлан холдохыг тушаагаач гэж гуйх эсвэл цусыг нь тогтоохын тулд биед нь хүрээс хэмээн Түүнээс шалан гуйх шаардлагагүй байлаа. Гайхалтай засал эсвэл сайжрахын тулд ургамлын гайхамшигт дэглэмийг барихын тулд Мессиагаар цаг авах шаардлага түүнд байгаагүй. Тэрээр Есүсийн юу үйлдсэнийг сонссүн бөгөөд Түүний хувцсанд хүрэх нь л хангалттай гэдгийг мэдэж байсан. Тиймээс ч тэрээр хүрсэн. Энэ нь ч хангалттай байв. 



Энэхүү түүхийн гайхалтай зүйл нь гэвэл Есүс түүнийг эдгээхийн тулд үндсэндээюу ч хийгээгүй. Тиймээ, Түүний хүч түүнийг эдгээсэн хэдий ч эдгэр гэж Тэр хэлээгүйэсвэл түүний биед ч хүрээгүй. Тэрээр Түүн дээр ирсэн. Түүний хувцасны өчүүхэн ирмэгт ч хүртэл хүрчих юм бол, Түүний хүрэлт өөрийг нь эдгээнэ гэдэгт тэр итгэсэн байсан.



Эдгэрэл хэрэгтэй байх үед ийм төрлийн итгэл бидэнд байдаг уу? 12 өдөр эсвэл 12 жил өвчтэй байсан ч бай хамаагүй Есүст хүрэх хүрэлтэнд биднийг эдгээх хүч байдаг гэдэгт бид итгэдэг үү? Эдгэрлийг энэ эмэгтэй хэт удаан хүлээж байсан бөгөөд яг л тохирсон цагт тэрээр эдгэрлийг олж авсан. 



Итгэл алдахгүй байх урам зоригийг бид хүлээн авах болтугай. Идэвхигүйгээр хүлээдэг нэгэн бүү бай, харин үүнийхээ оронд Тэрээр эдгэрлийг авч ирэх тэр цаг хором хүртэл Есүс бидний дотор ажлаа хийсээр байгаа гэсэн итгэл найдвартайгаар хүлээцгээе. 


Бичээс

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Healed by Jesus

Бидэнд бүгдэд маань ямар нэгэн төрлийн эдгэрэл хэрэгтэй байдаг. Бидэнд магадгүй бие махбодын өвчин, сэтгэл санааны шарх, сэтгэл зүйн гуниг эсвэл-үүнийг үгүй болоосой хэмээн олон жил залбирсаар байх үед ч хүртэл бидний ту...

More

Энэхүү Библи Уншлагын Төлөвлөгөө нь YouVersion-с бүтээгдэн, хангагдсан болно.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна