Төлөвлөгөөний мэдээлэл

Төгс биш байдлаар хүүхдээ хүмүүжүүлэхүйЗагвар

Imperfect Parenting

6-с 4 дахь өдөр

Хүүхдүүдээ судлаарай



Бидний ихэнх нь амьдралдаа ямар нэгэн байдлаар боловсрол мэдлэг эзэмшсэн байдаг. Бидний зарим нь ахлах сургуулийн диплом авсан эсвэл бакалавр, бүр магистр, докторын зэргийг хамгаалсан ч байж болох юм. Эсвэл бидний “ажил” амьдрал дээр суралцсан зүйлс нь одоогийн карьерт маань тусалсан ч байж болох. Боловсрол олж авахаар эрмэлзэх үед биднийг тухайн салбарын талаарх маш их мэдлэгтэй болгодог.



Хэрвээ бид суралцахын төлөөх ийм хүсэл эрмэлзэлтэй байгаад, үүнийгээ мөн хүүхэд хүмүүжүүлэх явцдаа хэрэгжүүлбэл ямар байх бол? Бид хүүхдүүдээ “Их Эзэний сургамж, зааварчилгаагаар хүмүүжүүлэх”ийн тулд тэднийг өөрсдийг нь судалбал ямар вэ? (Ефес 6:4) Бид тэднийг юу өдөөж, юу зүрхийг нь шархлуулж, юу урам зоригтой болгодгийг, мөн юу тэднийг хайрласан мэдрэмж авахад хүргэдгийг, үр хүүхдүүдээ судалснаар мэдэж авах боломжтой. Бидний хүүхдүүд хэдэн настай байх нь энд хамаагүй бөгөөд хүүхдүүдээ судлах нь үнэхээр үнэ цэнтэй хүчин чармайлт юм. Хүүхдээ судлахад тань туслах хэдэн зөвлөгөөг доор дурдъя.



Тэд ямар зантай болохыг олж мэд

Хүмүүс ямар зантай болохыг мэдэх маш олон арга бий. Хувь хүний зан аашийг хэмждэг ном бас үнэлгээний тестүүд нь хүнд байдаг давуу талыг л олж мэдэхэд тусалдаг. Таны хүүхэд гадагшаа төрлийн хүүхэд үү? Таны хүүхэд төлөвлөгөөнд дуртай юу? Таны хүүхэд сэтгэлийн шархыг амархан авдаг уу? Тэдний зан аашийг тодорхойлж мэдэх нь хүүхдүүдээ ямар нэгэн байдлаар хаяглах зорилготой биш, харин тэдний амьдрал, харилцаанд хэрхэн ханддагийг нь олж мэдэхэд тустай юм. Энэ нь тэднийг тодорхойлох хэрэгсэл биш, харин тэднийг илүү сайн таньж мэдэхэд тусалдаг.



Тэдний сүнслэг бэлгүүдийг олж мэд

Христийн дагалдагч хүн бүр дор хаяж нэг сүнслэг бэлэгтэй байдаг. Сүнслэг бэлгийг Ариун Сүнс, Түүний шийдвэрээр дамжуулан бидэнд өгдөг. Тийм ээ, энэ нь таны нялх хүүхэд эсвэл таван настай хүүхэд ч гэсэн сүнслэг бэлэгтэй гэсэн үг юм. Магадгүй та хүүхдийнхээ зарим нэг сүнслэг бэлгийг таних зан чанарыг нь олж хараад эхэлсэн байх. Эдгээр бэлгүүдийг Бурхан тодорхойлдог боловч бид хүүхдүүдийнхээ хөгжилд хувь нэмрээ оруулснаар тэд "хүлээн авсан бэлгээрээ бусдад үйлчлэх боломжтой" (1 Петр 4:10) болох юм.



Тэдний хайрын хэлийг олж мэд

Зохиолч Гари Чапман Хайрын таван хэл гэдэг ном бичсэн. Энэхүү номдоо Чапман хайрыг хэрхэн өгч, хүлээж авахыг сурснаар бидний харилцаа улам бат бөх болно гэж хуваалцжээ. Тэрээр эцэг эхчүүдэд хүүхдийнхээ хайрын хэлээр ярьж сурахад нь туслах Хүүхдийн хайрын таван хэл гэдэг ном бас гаргасан. Энэ хоёр ном хоёулаа агуу мэргэн ухаан, ойлголтыг бидэнд өгөх бөгөөд хүүхдүүдээ бидний хайрыг сонсож, мэдрэх байдлаар хайрлах хамгийн сайн арга замыг олж мэдэхэд тусалдаг.



Хүүхдийнхээ сурагч болох нь таны хийж буй хүүхэд хүмүүжлийг төгс болгохгүй ч, тэднийг судлахгүй бол хүүхэдтэйгээ харилцах харилцаа, ойлголцол маань илүү хол байх болно. Тиймээс та өнөөдөр хүүхдүүдтэйгээ цаг өнгөрөөж, тэднийг судалж, хүүхдүүдийнхээ талаарх өөрийн мэдлэгтээ хувь нэмэр оруулаарай. Та өөрөө ч мэдэлгүй Доктор Ээж, Доктор Аав болох болно.


Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Imperfect Parenting

Төгс эцэг эх байх гэсэн дарамтаас болж бид олон шөнө нойргүй хонодог. Бид өөрсдийгөө хамгийн сайн эцэг эх байх ёстой гэж бодон хүүхдийнхээ ирээдүйг сүйрүүлчих вий гэж сандардаг. Талархууштай нь, Бурхан бол бидний Тэнгэрл...

More

Энэхүү Библи уншлагын төлөвлөгөөг YouVersion-с эрхлэн гаргаж, нийтэлсэн болно.

Холбоотой төлөвлөгөө унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна