Төлөвлөгөөний мэдээлэл

Төгс биш байдлаар хүүхдээ хүмүүжүүлэхүйЗагвар

Imperfect Parenting

6-с 2 дахь өдөр

Үр дагаврын үнэ цэн



Бид үр хүүхдээ анх удаа гартаа тэврэх үедээ, тэдний төгс байдлыг хараад бүрэн биширдэг. Цаг хугацаа өнгөрөх тусам тэд хөлд орж, тэгээд бага нас, өсвөр насны залуучууд болон том болдог. Бидний “төгс” нялх хүүхэд маань өөрийн гэсэн оюун ухаантай гэдгийг ойлгоход тийм ч их хугацаа шаардагдахгүй. Бид тэдний нүгэлт мөн чанарыг маш сайн мэдэж байгаа бөгөөд харин үүнийг хэрхэн зохицуулахаа мэддэггүй.



Хүүхдүүд маань эмх замбараагаа алдаж эхлэх үед бидний хийж чадах хамгийн чухал зүйл бол бид тэдэнд хайртай шүү гэдгийг мэдрүүлэх явдал юм. Түүний дараа тэдэнд үр дагаврыг өөрсдөөр нь мэдрүүлэх хэрэгтэй. Бидний цөөхөн нь л үүнд дуртай байх боловч, энэ нь бидэнд хэрэгтэй үйлдэл юм. Үр хүүхдүүдэд маань ирэх үр дагаврын талаар бодож үзэцгээе:



Хэрэгцээ

Галат 6:8-д,“Махан биедээ таалагдахын тулд тарьдаг хүн нь махан биеэсээ сүйрлийг хураах болно…” гэсэн байдаг Хүүхдүүд маань буруу сонголт хийх үед, тэд өөрсдөө сургамж авч, мэргэн ухаанаар өсөхөд туслах хамгийн сайн арга барил бол өөрсдөөр нь үр дагаврыг мэдрүүлэх явдал юм.Үр дагаврын зовлонг даван туулж өсөх нь тэднийг ирээдүйд илүү хор хөнөөлтэй сонголтоос сэргийлж чадахуйц үнэ цэнтэй үйлдэл юм. Тэдний буруу үйлдлийг нүд анин өнгөрснөөр, нигүүлсэл гэж юу болох талаар тэдэнд тайлбарлаж өгөх боломж бидэнд гарч ирдэг. Гэхдээ ийм тохиолдол цөөхөн байх ёстой.



Тохиромжтой байдал

“Шийтгэл нь гэмт хэрэг үү?” гэдэг асуулт бол үр хүүхдэдээ үр дагаврыг нь мэдрүүлэх үед анхаарч үзэх ёстой асуудал юм. Бид хэтэрхий бага юм уу, хэт ихээр хийсэн үйлдлийнх нь үр дагаврыг мэдрүүлэхийг хүсдэггүй. Хэрэв хүүхэд маань худал хэлж, үүний хариуд бид түүнийг нэг сарын турш хорионд оруулах юм бол энэ үр дагавар нь хэт туйлширсан төдийгүй хамгийн сайн сонголт биш байж болох юм. Нөгөөтээгүүр, хэрэв хүүхэд маань сургууль дээрээ зодоон эхлүүллээ гээд, нэг өдрийн турш түүний видео тоглоомыг авах юм бол тэд үйлдлээсээ сургамж авахгүй ч байж магадгүй. Тиймээс хүүхдүүд тань энэ үйлдлийг давтахгүй байх хамгийн сайн шийтгэлийг сонгох нь ухаалаг хэрэг юм.



Үргэлжлэх хугацаа

Хүүхдүүд маань буруу сонголт хийх үед, бид заримдаа хэтэрхий дэндсэн хариу үйлдэл үзүүлж, тэднийг удаан хугацаанд хорионд оруулдаг. Хүүхдүүдэд хэр их урт шийтгэлийг мэдрүүлэх вэ гэдэг нь тэдний наснаас хамаарна. Өсвөр насны хүүхдэд ч гэсэн шийтгэлийг нь богино байлгах нь ухаалаг хэрэг юм. Учир нь бүх хүүхдүүдэд дахин зөв үйлдэл хийх боломж хэрэгтэй учраас юм.



Хүүхдүүд маань хийсэн үйлдэлдээ үнэхээр гэмшсэн үед нь шийтгэл өгөхөд хэцүү байдаг. Гэхдээ энэ үед бид зөвхөн тэдний одоогийн биш, харин тэдний ирээдүйн дүр төрхийг бодолцон үзэх ёстой байдаг. Галат 6:9-д, “Сайныг үйлдэхдээ зүрхшээхгүй байцгаая. Учир нь хэрэв бид шантрахгүй байвал цаг нь болохоор хурааж авна” гэж хэлдэг. Бид зөвхөн тухайн цаг үеийнхээ тав тухыг хангахын тулд эцэг эх болж чадахгүй ч үр хүүхдүүдээ хүндэтгэлтэй, хариуцлагатай, бие даасан том хүн болгон хүмүүжүүлэхдээ хүчирхэг байх ёстой. Бид одоо хүүхдэдээ шийтгэл өгөхөөс зайлсхийх юм бол насанд хүрсний дараах тэдний амжилтад нь саад болдог.


Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Imperfect Parenting

Төгс эцэг эх байх гэсэн дарамтаас болж бид олон шөнө нойргүй хонодог. Бид өөрсдийгөө хамгийн сайн эцэг эх байх ёстой гэж бодон хүүхдийнхээ ирээдүйг сүйрүүлчих вий гэж сандардаг. Талархууштай нь, Бурхан бол бидний Тэнгэрл...

More

Энэхүү Библи уншлагын төлөвлөгөөг YouVersion-с эрхлэн гаргаж, нийтэлсэн болно.

Холбоотой төлөвлөгөө унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна