Төлөвлөгөөний мэдээлэл

Боб Гоффтой хамт Том мөрөөдЗагвар

Dream Big with Bob Goff

7-с 6 дахь өдөр

Та бүтэлгүйтсэн боловч ганцаараа биш юм. Библиэс олон жишээг харж болно. Жишээлбэл, Абрахамыг авч үзье. Тэр Бурханруу очилгүйгээр хэрхэн өөрийнхөө замаар явж байсныг эхлэл номноос уншиж болно. Гэсэн хэдий ч Бурхан дэлхий даяар итгэлийн гэр бүлийг түүгээр дамжуулан бий болгоно гэж Абрахамд хэлсэн. Давид завхайрал, аллага гэх мэт хүн бүрийн хувьд байж болох хамгийн муугаар бүтэлгүйтжээ. Гэсэн хэдий ч Есүсийн угийн бичиг түүгээр дамжин ирсэн. Тэр ч байтугай Бурханы зүрх сэтгэлийн дагуу хүн гэж тодорхойлогддог. Хачирхалтай биш гэж үү?



Соёлын хувьд бид ерөнхийлөгчид баглаа боодол, харин хөөгдсөн пасторууддаа хамаагүй өчүүхэнийг илгээдэг. Мосе шударга үнэний төлөө нэг залууг хөнөөсөн ч Бурхан чулуун хавтан дээрх Өөрийн үгийг дамжуулуулахаар сонгосон юм. Дараа нь тэрээр ард түмнийг амласан газарлуу авч явав. Бидний бүтэлгүйтэл биднийг амлалтаас хасахгүй гэдгийг Бурхан бидэнд дахин дахин харуулдаг; бүтэлгүйтэл биднийг бэлдэг.



Үнэнийг хэлэхэд ихэнх хүмүүс өөрийн бүтэлгүйтлээс илүү бусад хүмүүст мэдэгдчихвий гэдэгт илүү санаа зовдог. Тиймээс бид ямар нэгэн байдлаар хэзээ ч бүтэлгүйтдэггүй юм шиг харагдах гэж хичээдэг. Нийгмийн сүлжээнд хэн нэгэн хүн салсан тухайгаа эсвэл уруу таталтанд орсон тухайгаа нийтлэхийг би хараахан хараагүй л байна. Уулын оргилд хүрэхэд тавин футын зайтай байхад бууж өгсөн эсвэл шалгалтанд хууртагдсан, уур уцаартай болсон, IRS -д шалгуулагдсан, эсвэл хүүхэд рүүгээ хашгирч байгаа нэг ч зургийг хараагүй.



Баталгаажуулах хэрэгцээ маань бидний оюун санааг үймүүлж болзошгүй юм. Ганцхан бид л том жижиг бүтэлгүйтэлтэй тулгардаг эдгээр бүтэлгүйтэлүүд бидний өдрүүдийг харанхуйлах болов уу гэж бид гайхдаг. Ганцаараа л зовоод байгаа юм шиг бодоц өөрийгөө хуурах хэрэггүй. Бүтэлгүйтэл нь хуурамч зүйлийг үргэлж сануулдаг урилга юм. Тэр урилгыг нь зүгээр урих хэрэгтэй. Зүгээрдээ. Туйлийн нөгөө тал нь хайр, нигүүлсэл, тусламж авах бидний асар их хэрэгцээ шаардлагыг ойлгосны үр дүнд бий болдог баатарлаг гоо үзэсгэлэн, жинхэнэ чанар байж ч болно.

Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

Dream Big with Bob Goff

Энэхүү төлөвлөгөө нь мөрөөдлөө оновчтой тодорхойлж сурахад тусална. Таныг хойш татаж буй саад бэрхшээлийг тодорхойлох. Зорилгодоо хүрэх төлөвлөгөө боловсруулах. Төлөвлөгөөний дагуу ажиллах чадваруудыг хөгжүүлэхэд туслах ...

More

Энэхүү төлөвлөгөөг бичсэн HarperCollins / Zondervan / Thomas Nelson нарт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://amzn.to/2UN6uWo хаягаас авна уу

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна