Төлөвлөгөөний мэдээлэл

Боб Гоффтой хамт Том мөрөөдЗагвар

Dream Big with Bob Goff

7-с 3 дахь өдөр

Таны хүсэл эрмэлзлийн тухайд би танд хийх зүйлсдээ гайхалтай нягт нямбай хандах боломж өгч байна. Энэ бол таны хүүхэд байх үеийн хоолны ширээ биш бөгөөд хэрэв таны өмнө байгаа зүйл танд таалагдахгүй бол өөр зүйлийг олох боломжтой. Танд боломжтой байгаа учираас хийж буй зүйл чинь зөв гэсэн үг биш. Таны урьд өмнө нь хийж байсан ажил болохоор та ирээдүйд хйинэ гэсэн үг ч биш юм. Би шийдэмгий бус амьдралын талаар яриагүй. Миний хэлэх гээд байгаа зүйл нь яг эсрэгээрээ. Амьдралдаа юу харахыг хүсч байгаагаа маш тодорхой болгож, чухал биш зүйлд өгсөн амлалтаас болоод чухал амлалтдаа эргэлзэхгүй байхыг л хүсч байна. Амлалт нь таниас цаг хугацаа шаардах бөгөөд та үүнээс илүүг бүтээх боломжгүй юм. Хүсэл эрмэлзлээ хөөж байгаа хүмүүс эелдэгээр бусдад үгүй ​​гэж хэлж чаддаг.



Хүсэл эрмэлзэлрүүгээ ойртох дараагийн алхмуудыг хийсний дараа та илүү их догдлолыг мэдрэх болно, мөн бүгд буруугаар эргэх ч магадлалтай. Бүх зүйл таны бодож байсан шиг болохгүй байсан ч замаасаа бүү гар. Та дахиж дуудлага хэлээж авахгүй байсан ч бүү шантар. Илүү их мөнгө зарцуулах хэрэгтэй эсвэл таны төсөөлж байснаас илүү их цаг хугацаа шаардлагатай байсан учираас хүсэл эрмэлзлээ бүү хая. Хийх ёстойгоо үргэлжлүүлээрэй. Хүсэл эрмэлзэлрүүгээ чиглэсэн үл үзэгдэх замаар явж байгаа юм шиг амьдралаа тааруулж хөглөөрэй. Энэ нь таны итгэлтэй яг таарч байгаа эсэхийг нягтлаад дараа нь байгаа бүх зүйлээ хая.



Хүмүүс эдгээр бүх үйлдлийг хийхдээ, олонхи нь саад бэрхшээлүүд аль хэдийн тэднийг хүлээж байгааг мэддэг. Магадгүй өнгөрсөн сонголтууд эсвэл одоогийн үүрэг хариуцлага нь таны хийх ёстой ахиц дэвшил болон таны хооронд зогсож байгаа байх. Эдгээр саад бэрхшээлийг даван туулахын тулд хатуу яриа өрнүүлэх шаардлага гарч магадгүй юм. Энэ нь динамитын саваа сугалахтай адил байж магадгүй. Таны л шийдэх асуудал. Ширээнээс гарах цорын ганц сонголт бол 180-эргүүлээд мөрөөрөө явах юм.


өдөр_3
Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Dream Big with Bob Goff

Энэхүү төлөвлөгөө нь мөрөөдлөө оновчтой тодорхойлж сурахад тусална. Таныг хойш татаж буй саад бэрхшээлийг тодорхойлох. Зорилгодоо хүрэх төлөвлөгөө боловсруулах. Төлөвлөгөөний дагуу ажиллах чадваруудыг хөгжүүлэхэд туслах ...

More

Энэхүү төлөвлөгөөг бичсэн HarperCollins / Zondervan / Thomas Nelson нарт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://amzn.to/2UN6uWo хаягаас авна уу

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна